Германы 50 мянган өрхийн нэг жилийн хэрэгцээг хангахуйц шингэрүүлсэн хий ачсан хөлөг онгоц АНУ-аас иржээ
2023, 1 сарын 5. 3:200

ОХУ Украинд халдан түрэмгийлснээс хойш эрчим хүчний хямралд өртөөд буй Герман улс АНУ-ын шингэрүүлсэн хий (LNG) тээвэрлэсэн анхны хөлөг онгоцыг хүлээн авчээ.

Германы Süddeutsche Zeitung (SZ) болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 4-ний өдөр мэдээлснээр, АНУ-аас шингэрүүлсэн хий тээвэрлэсэн "Maria Energy" хий тээвэрлэгч хөлөг онгоц орон нутгийн цагаар 3-ны өдөр Германы хойд тэнгисийн эрэгт баригдаж дууссан анхны зөөврийн хийн терминалд хүрч ирсэн болохыг онцолсон байна.

Энэхүү терминалын оператор компани болох Uniper-ийн зүгээс мэдээлснээр уг хөлөг онгоцоор тээвэрлэн Wilhelmshaven терминалд ирсэн шингэрүүлсэн байгалийн хий нь Германы 50 мянган өрхийн нэг жилийн хийн хэрэгцээг хангалттай хангах гэнэ.

Германы хууль сахиулагчид уг хий тээвэрлэх хөлөг онгоцыг терминалд очих хүртэл нь аюулгүй байдлыг хангаж ажиллажээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур ашиглалтад орсон уг терминалын үйл ажиллагаа эхэлснээс хойш анх удаа дүүрэн шингэрүүлсэн хий тээвэрлэсэн хөлөг онгоц ирсэн нь энэ аж.

ХБНГУ-ын хувьд бүтэн 10 жилийн турш шингэрүүлсэн хийн терминал барих тухай асуудал яригдсаар ирсэн ба Wilhelmshaven хотод анх удаа шингэрүүлсэн хийн терминалыг өнгөрөгч оны сүүлээр барьж дууссан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Бүтээн байгуулалтын ажил эхэлснээс хойш ердөө 10 сарын дотор буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дундуур дууссан уг терминал нь суурин терминал биш бөгөөд хөлөг онгоц хэлбэртэй хөдөлгөөнт терминал юм.

Германы канцлер Олаф Шольц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур уг терминалын нээлтийн ёслол дээр "Герман улсын дэд бүтцээ сайжруулах хурдыг үүнээс харж болно. Энэ нь цаашид өөр олон салбарт үлгэр жишээ үзүүлэхүйц явдал болж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв.

ОХУ Украинд халдан довтолсны улмаас бүс нутагт эрчим хүчний хомсдол үүсэх эрсдэл нэмэгдсэн тул тус улс холбогдох хууль тогтоомжийн асуудал эцэслэн шийдэгдэхээс өмнө уг терминалын барилгын ажлыг эхлүүлэх боломж бүрдэн маш богино хугацаанд ийнхүү шингэрүүлсэн хийн терминалын бүтээн байгуулалтын ажлыг дуусгавар болгож чадсан байна. Үүний ачаар Герман улс нь өдгөө зөвхөн ОХУ-аас нийлүүлдэг хийд найдалгүй шингэрүүлсэн хийн импортоор дамжуулан байгалийн хийн тогтвортой хангамжтай болох нөхцөл бүрдээд байгаа юм. Wilhelmshaven хот дахь шингэрүүлсэн хийн зөөврийн терминалд байршуулсан 300 метрийн урттай Hoeg Esperanza тусгай хөлөг нь шингэрүүлсэн хийг дахин хий болгон хувиргасны дараа Германы хийн сүлжээгээр дамжуулан айл өрх, албан байгууллагын хэрэгцээнд нийлүүлдэг аж.

Герман улс энэ оны эцэс гэхэд Wilhelmshaven хотод дахин нэг терминал барихаас гадна Brunsbuettel, Stade, Lubmin хотуудад ч тус тус байгуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41