Энэтхэгийн автомашины зах зээл Японыг ардаа орхин дэлхийд гуравдугаарт бичигдэх болжээ
2023, 1 сарын 7. 2:250

Эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд гуравдугаарт жагсдаг Японы автомашины зах зээл Энэтхэгт анх удаа шахагдан дөрөвдүгээр байр руу ухарчээ. Учир нь хүн амын өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж буй Энэтхэгийн зах зээл асар их өсөлттэй байсан бол Японы зах зээл 45 жилийн өмнөх түвшинд хүртэл буурсан байна.

Японы өдөр тутмын Нихон Кэйзай Шимбун (Никкей) сонины 6-ны өдөр мэдээлснээр, өнгөрөгч 2022 онд Энэтхэг улсад дор хаяж 4.25 сая шинэ автомашин борлуулагдсан нь Японы 4.2 сая ширхэгээс давж, дэлхийд анх удаа гуравдугаарт бичигджээ. 1.4 тэрбум хүн амтай Энэтхэг улсад дундаж давхарга нэмэгдэж буйтай холбоотойгоор автомашины зах зээл асар хурдацтай хөгжиж байгаа аж.

Харин Японы шинэ автомашины зах зээл дөрвөн жил дараалан буурч, өнгөрсөн онд 1977 оны түвшинд (4.19 сая ширхэг) хүрсэн байна. Энэ нь 7.77 сая ширхэг борлогдож байсан 1990 онтой харьцуулахад бараг хоёр дахин буурсан үзүүлэлт болов. Учир нь 2015 оноос хойш хүн амын өсөлтийн түвшин буурч буйгаас гадна цалингийн хэмжээ 30 жилийн турш хэвээрээ байгаа зэрэгтэй холбон ойлгож болох юм. Түүнчлэн хагас дамжуулагч болон автомашины эд анги, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт дутагдалтай байгаа нь Японы автомашин үйлдвэрлэгчид шинэ автомашины эрэлтийг хангаж чадахгүйд хүрсэн гэж тус мэдээнд онцлон тэмдэглэсэн байна.

Түүгээр барахгүй гадаадын зах зээлд ч Японы автомашин үйлдвэрлэгчид тийм ч амжилттай ажиллаж чадсангүй. Тухайлбал Toyota Motors компани АНУ-ын зах зээлийг тэргүүлж байсан байр сууриа General Motors компанид алдав. Өнгөрсөн онд General Motors АНУ-ын зах зээлд 2.27 сая ширхэг автомашин борлуулж 2021 оны үзүүлэлттэй харьцуулахад 2.5 хувиар өссөн бол Тоyota 2.11 сая ширхэг автомашин борлуулж 9.6 хувиар буурчээ. Дэлхийн автомашины зах зээлийг Хятад улс тэргүүлдэг бол АНУ удаалдаг байна. 2021 оны байдлаар Хятад болон АНУ-д шинэ автомашины борлуулалт 26.27 сая ба 15.4 саяд тус тус хүрч байжээ. Хятад улс 2006 онд Японыг, 2009 онд АНУ-ыг ардаа орхин уг зах зээлд тэргүүлэгч болж байв.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41