Путин Украин дахь дайныг алдаршуулсан баримтат киног 2-р сард багтаан бүтээхийг үүрэгджээ
2023, 1 сарын 9. 0:241

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч пүрэв гарагт тус улсын Соёлын яаманд хандан Украинд халдан түрэмгийлсэн явдлыг зөвтгөж, алдаршуулсан баримтат киног хоёрдугаар сард багтаан гаргахыг үүрэг болгожээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Кремлийн ордны зүгээс хоёрдугаар сарын 1 гэхэд ерөнхийлөгч Путины зааврыг Соёлын яам хэрэгжүүлж эхлэх ёстой хэмээн мэдэгдсэн болохыг онцлов.

Цэргийн тусгай ажиллагаанд гар бие оролцож буй цэрэг эрсийн баатарлаг үйл”-ийн тухай баримтат кино бүтээх үүрэг авсан Оросын кино найруулагчдад туслахыг Путин Батлан ​​хамгаалах яаманд даалгасан” гэж Кремль мэдэгдлээ.

Мөн тус баримтат киноны үйл явцын талаар гуравдугаар сарын 1-ний дотор ерөнхийлөгчид тайлагнахыг ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгуд үүрэг болгосон байна.

Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-ний өдөр ерөнхийлөгч Путин Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийн засгийн газрыг “неонацист” хүчин хэмээн тодорхойлж, Донбассын зүүн хэсгийг чөлөөлөх зорилгоор тусгай цэргийн ажиллагааг эхлүүлсэн билээ.

Дайн эхэлснээс хойш Оросын төрийн мэдлийн телевизүүд Украинд тулалдаж буй орос цэргүүдийг баатрууд хэмээн магтан алдаршуулсан суртал ухуулгын нэвтрүүлгүүдийг ар араас нь гаргах болсон байна.

Оросын хэвлэл мэдээллийн салбарын олон мэргэжилтнүүд, сэтгүүлчид эх орноосоо дүрвэсний улмаас өдгөө багагүй тооны мэдээллийн агентлагууд үйл ажиллагаагаа зогсоох юм уу эсвэл хаалгаа барьсан байдалтай байгаа юм. Тэрчлэн ОХУ-ын парламент өнгөрсөн онд Украины дайныг шүүмжилсэн этгээд болон аж ахуй нэгжүүдийг хорих ялаар шийтгэх тухай хуулийг баталсан билээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
103.212.119.180
   /
2023, 1 сарын 9. 7:56

Оросуудын дундаж наслалт эрэгтэй 73 байдаг. Энэ Путин солиот 70 -тай. Уг нь энэ байгаад байвал орос улам л муудаад байх юм байгаан. Сул орос Монголоос гадна Хятадад ч ашигтай болохоор ялгаагүй л дээ.

Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47