Бразилын ерөнхийлөгч нийслэл хотдоо энэ сарыг дуустал онц байдал зарлалаа
2023, 1 сарын 9. 16:360

Ням гарагт Бразил улсын нийслэл Бразилиа хотод ерөнхийлөгч асан Жэйр Болсонарогийн дэмжигчид үймээн дэгдээсний улмаар одоогийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва энэ сарыг дуустал тус хотод онц байдал зарлах болжээ. Улмаар онц байдлын үед холбооны эрх баригчид олон нийтийн аюулгүй байдлын агентлагуудын үйл ажиллагааг удирдах гэнэ.

Ерөнхийлөгч да Силвагийн мэдэгдсэнээр ердийн үед олон нийтийн аюулгүй байдлыг хангах агентлагуудыг Холбооны цагдаагийн хэлтэс хариуцдаг ч тэд энэ удаагийн үймээний үеэр дорвитой зүйл хийгээгүй гэсэн юм. Мэдэгдлийн хүрээнд тэрээр хууль сахиулагчдын эл үйлдлийг шийтгэлгүй өнгөрч болохгүйг ч цохон тэмдэглэсэн байна.

Жэйр Болсонарогийн дэмжигчдийн хувьд өнгөрөгч аравдугаар сард болсон сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйдээ тийн ням гарагт үймээн самуун дэгдээж, нийслэл хотдоо цагдаагийн алба хаагчидтай мөргөлдөн хэд хэдэн төрийн байгууламж руу дайран оржээ. Урьдчилсан мэдээгээр үймээн самуун дэгдээсэн жагсаалд нийт 5000 орчим хүн оролцсон гэнэ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02