Ажлын саналыг хэрхэн хүлээн авбал зохистой вэ?
2023, 1 сарын 9. 17:172

Ажил горилогч нарын хувьд ажлын санал хүлээн авах гэдэг үнэхээрийн баярт мөч билээ. Ажил хайх, анкетаа илгээх, ярилцлагад орох гээд л олон шат дамжлагын ард гарч, эцэст нь өөрийн сонирхож байсан орон тоонд ажиллах санал хүлээн авах бол маш том амжилт. Тэгвэл ажлын саналыг хэрхэн хүлээн авбал зохистой вэ?

1. Ажлын санал тавьсан явдалд талархал илэрхийл

Утсаар, шуудангаар эсвэл нүүр тулаад ярилцаж байгаа аль ч нөхцөлд танд ажлын санал тавьсан л бол эхлээд талархлаа илэрхийлээрэй.

Тэдний тавьсан саналд таны зүгээс шууд хүлээн авахааргүй нөхцөл байсан ч нэн тэргүүнд өөрийг тань сонгож, өөрт тань итгэл хүлээлгэсэн явдалд баярлаж буйгаа хэлээд дараа нь саналаа хэлэх хэрэгтэй. Ингэснээр ажил олгогч тал та хоёрын дунд цааш үргэлжлэх ярианы уур амьсгал илүү тааламжтай болох юм.

2. Ажлын саналыг бичгээр авч болох эсэхийг асуух

Ажлын саналыг аман хэлбэрээр тавьж, аман хэлбэрээр хүлээн авах нь хэтдээ асуудал үүсэх шалтгаан болдог. Тиймээс талархал илэрхийлсэн бол дараа нь заавал тухайн саналыг бичгээр авч болох эсэхийг асуух хэрэгтэй. Ажлын саналыг бичгээр хүлээн авснаар та өөрийн ажиллах албан тушаал, авах цалин, ажил хэдний өдрөөс эхлэх огноо болон тус орон тоонд ажилласнаар хүлээх үүргээ сайтар таньж мэдэх юм. Ингэснээр та тус орон тоонд ажиллахыг үнэхээр хүсэж байгаа эсэхээ дахин үнэлэх боломжтой болох бөгөөд ажлын саналыг илүү албан ёсны болгоно.

Цаашлаад та ажлын саналаа бичгээр хүлээн авсан бол ажил олгогчоос хэдий хэр хугацаанд хариу өгөх ёстойгоо лавлаарай. Хэрэв тэдний зүгээс хариуг нэн даруй өгөхийг шаардвал та тухайн байгууллагад ажиллах эсэхээ дахин бодож үзэх хэрэгтэй.

Учир нь ажлын санал тавьчхаад хариуг тань яаруулж байвал тухайн байгууллага ажилтнуудаа боддоггүйн илрэл юм.

3. Ажлын саналыг хүлээн авах нь

Талууд хэлэлцэж, шийдэлд хүрсэн хойно та тухайн саналыг хүлээн авахад бэлэн болсон бол ажлын саналаа эцсийн байдлаар бичгээр аваарай. Хэрэв та цалингаа чамлангуй байсан бол ажил олгогч талаас хэлэлцээрийн хүрээнд цалинг тань нэмэхээр тохирсон бол тэдгээр өөрчлөлт, нэмэлтүүдийг тусгасан ажлын саналаа авах хэрэгтэй.

Харин хэлэлцээрийн шат дуусгавар болж, та саналыг хүлээн авсан бол ажлын эхний өдөртөө хэрхэн бэлдэх ёстойгоо асуугаарай. Ингэснээр та тэднийг зөв сонголт хийснийг батлах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
1
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
sarantuya
202.126.89.201
   /
2023, 3 сарын 21. 13:11

zuwulguu medeelel ugch baidagt bayrlalaa

гантуул
59.153.115.39
   /
2023, 1 сарын 15. 18:37

Улам их амжилт хүсье

Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01