Өмнөд Суданы ерөнхийлөгч Салва Киирийн өмдөндөө шээж буй бичлэгээс болж 6 сэтгүүлч хоригджээ
2023, 1 сарын 9. 18:190

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын дундуур Өмнөд Суданы ерөнхийлөгч Салва Киир нэгэн ёслолын арга хэмжээнд оролцож байхдаа өөрийн мэдэлгүй өмдөндөө шээж буй бичлэг цахим орчинд түгж, дэлхий дахины анхаарлыг татсан билээ. Тэгвэл бичлэг олны хүртээл болсон явдалд холбогдох албаныхан сэтгүүлч нарыг буруутган хорьсон байна.

Өмнөд Суданы Сэтгүүлчдийн Эвлэлээс мэдэгдсэнээр хэрэгт нийт 6 сэтгүүлчийг холбогдуулан баривчилсан гэнэ. Харин тэднийг ямар үндэслэлээр баривчилсан болохыг тодруулахад албаныхны зүгээс сэтгүүлчдийг ерөнхийлөгчийн өмдөндөө шээж буй бичлэгийг олон нийтэд задруулсан хэмээн буруутгаж байгаа гэсэн юм.

Үйл явдлын хүрээнд Твиттер хэрэглэгчид өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэх болсон бөгөөд нэгэн хэрэглэгчийн жиргэснээр, “Өмнөд Суданы ерөнхийлөгч өөрөө камерын өмнө зогсож байхдаа өмдөндөө шээсэн явдалд яагаад сэтгүүлчид шийтгэл хүлээж байгаа юм бэ? Энэ бол эрх мэдлээ урвуулан ашиглаж буй явдал” гэсэн бол өөр нэгэн хэрэглэгч, “Өмнөд Судан улс Хэвлэлийн Эрх Чөлөөний индексээрээ Энэтхэг улсын өмнө бичигддэг” хэмээжээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00