AstraZeneca АНУ-ын эм үйлдвэрлэлийн CinCor гарааны компанийг 1.8 тэрбум ам.доллароор худалдаж авлаа
2023, 1 сарын 10. 8:570

Цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэж бидний танил болсон AstraZeneca компани орон нутгийн цагаар 9-ний өдөр АНУ-ын биотехнологийн CinCor гарааны компанийг 1.8 тэрбум ам.доллароор худалдаж авч буйгаа зарлав.

MarketWatch сайтын мэдээлснээр, Британи-Швед улсуудын хамтран байгуулсан AstraZeneca компани нь CinCorийн олон нийтэд санал болгосон бүх хувьцааны нэгж үнийг нь 26 ам.доллароор тооцон худалдан авах тохиролцоонд хүрсэн байна.

CinCor зомпани нь цусны даралт ихсэх, бөөрний архаг өвчин зэрэг төрөл бүрийн өвчинд чиглэсэн шинэ эм болох “Baxdrostat”-ийг хөгжүүлж байгаа билээ.

AstraZeneca компанийн хувьд энэ удаагийн нэгдлээр дамжуулан өөрийн үйлдвэрлэдэг чихрийн шижин өвчнийг эмчлэх “Paxiga” эмэндээ “Boxdrostat”-ийг нэмж холбогдох зах зээлд чиглүүлэх төлөвтэй байгаа юм.

AstraZeneca компанийн боловсруулж буй “Paxiga” эм нь 2014 онд 2-р хэлбэрийн чихрийн шижингийн эмчилгээ гэж батлагдсан нь натрийн глюкозын котранспорт-2 (SGLT2) дарангуйлагч ангиллын чихрийн шижингийн эмчилгээ юм. Тодруулбал илүүдэл глюкозыг бөөрөөр дамжуулан шээсээр гадагшлуулах замаар цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг байна.

Бөөр, зүрхний дутагдлын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдлийг бууруулах зорилгоор FDA-аас зөвшөөрөгдсөн “Paxiga” эмийн борлуулалт өдгөө мэдэгдэхүйц нэмэгдээд байгаа ба ирэх жил гэхэд уг өвчний гол эмчилгээтэй өрсөлдөхүйц хэмжээнд очтолоо нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Түүнчлэн тус компани нь хорт хавдрын эмчилгээний салбараа хөгжүүлэх төлөвлөгөөг гаргаад байгаа юм. Тодруулбал 2021 оны эхээр нэн ховор тохиолддог, эмчлэх боломжгүй өвчний чиглэлээр мэргэшсэн АНУ-ын Alexion эмийн компанийг 39 тэрбум ам.доллароор мөн худалдаж авч байсан билээ.

AstraZeneca компанийн зүгээс мэдэгдэхдээ “Энэ удаад Cinco Pharm компанийг худалдаж авснаар эмчилгээнд тэсвэртэй артерийн даралт ихсэх өвчнийг дарангуйлагч “Baxdrostat” эмийг улам боловсронгуй болгож компанийн зүрх, бөөрний эмчилгээний салбар улам сайжрана” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47
Шри Ланкад уралдааны автомашин цугласан олны хэсэг рүү орсноос үүдэн 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл авчээ
02024-4-22 18:02