Уэльсийн шигшээ багийн ахлагч Гарет Бэйл 33 насандаа зодог тайллаа
2023, 1 сарын 10. 12:510

Уэльс улсын хөл бөмбөгийн шигшээ багийн ахлагч Гарет Бэйл 33 насандаа зодог тайлж буйгаа зарлалаа. Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна.

Уэльсийн хөл бөмбөгийн од Гарет Бэйлийн хувьд улсынхаа хэмжээнд хамгийн олон цом хүртсэн, хамгийн олон гоол оруулсан тамирчнаар нэрлэгддэг юм.

Түүний мэдэгдсэнээр, “Анхааралтай, нухацтай бодож үзсэний эцэст би клубээсээ болон олон улсын хөл бөмбөгөөс зодог тайлахаар шийдлээ. Миний хувьд хайртай спортоороо хичээллэх мөрөөдлөө биелүүлсэнд өөрийгөө туйлын азтайд тооцож байна. Хөл бөмбөг миний амьдралын хамгийн гайхалтай мөчүүдийг надад бэлэглэсэн” гэжээ.

Image

Гарет Бэйлийн хувьд 1958 оноос хойш ДАШТ-ий шилдэг 32 багт тэнцэх эрх авч чадаагүй Уэльсийн шигшээ багийг 2022 оны ДАШТ-д хөтөлсөн гавьяатай нэгэн юм. Тийнхүү Гарет Бэйл олон улсын хөл бөмбөгийн замналаа шигшээ багийнхаа нэрийн өмнөөс талбайд нийт 111 удаа гарч, 41 гоол оруулсан амжилттайгаар өндөрлүүлжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28