Apple компани 2025 оноос Broadcom-ын чипийг халж, өөрсдийн бүтээсэн чипийг iPhone-д ашиглаж эхлэнэ
2023, 1 сарын 11. 1:190

Bloomberg News агентлагийн мэдээлснээр Apple компани утасгүй чип үйлдвэрлэгч Qualcomm-оор тогтохгүй Broadcom компанитай түншлэлээ зогсоох төлөвлөгөөтэй байгаа талаар онцолжээ.

Тус мэдээнд дурдсанаар Apple 2025 оноос эхлэн Broadcom компанийн чипийг ашиглахаа больж iPhone ухаалаг утсандаа өөрийн бүтээсэн чипийг суулгаж эхлэх гэнэ.

Өдгөө тус компани нь Broadcom-ын радио давтамжийн чипийг бүтээгдэхүүнүүддээ ашигладаг бөгөөд өнгөрсөн жил л гэхэд ойролцоогоор 7 тэрбум ам.доллароор хэмжигдэх бүтээгдэхүүнийг авсан аж.

Apple компани нь 2019 онд Intel-ийн модем чип үйлдвэрлэлийн бизнесийг худалдан авч утасгүй холболтод зориулсан чипийг бие даан хөгжүүлэх тал дээр ихээхэн идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа юм.

Apple компани өөрийн утасгүй чипийг хөгжүүлж байгаа тухай мэдээлэл цацагдсаны дараахан Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Broadcom компанийн хувьцаа 1.96 хувиар унажээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
0
0
0
3
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04