АНУ-ын агаарын тээврийн нэгдсэн системд гэмтэл гарсны улмаас 4300 нислэгийг хойшлуулах юм уу цуцалсан байна
2023, 1 сарын 12. 3:130

АНУ-ын Холбооны Нисэхийн Удирдлагын төвийн (FAA) системд гэмтэл гарсны улмаас тус улс даяарх бүх нислэг хоёр цаг орчим хойшлогджээ. Тодруулбал 11-ний өглөөний 07:00 цагийн орчимд Холбооны Нисэхийн Удирдлагын төвийн зүгээс “хуваарьт нислэгүүдийг бүгдийг нь 9:00 цаг хүртэл (зүүн эргийн цагаар) хөөрөхөө хойшлуулах"-ыг тушаасан ба 9:00 цаг болохын өмнөхөн дахин нээх тушаал гаргасан талаар Америкийн хэвлэлүүд нэгэн зэрэг мэдээлэв.

New York Times сонин болон CNN агентлагийн мэдээлснээр нисгэгчид нислэг үйлдэхийнхээ өмнө заавал мэдээллээ өгдөг NOTAMS (Notice To Air Missions) системд алдаа гарсны улмаас энэхүү асуудал үүссэн байна. Нислэгийн мэдээллийн энэхүү чухал системд доголдол гарсны дараа Холбооны Нисэхийн Удирдлагын төв агаарын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс АНУ даяар нислэгийг түр зогсоосон нь энэ аж. Урт хугацааны олон улсын нислэг үйлдэж буй тохиолдолд уг системийн бүртгэл 200 хуудас ч хүрэх тохиолдол байдаг аж.

Associatied Press агентлагийн мэдээлснээр "Уг асуудлын улмаас АНУ-д 3700 гаруй нислэгийн цаг хойшлогдож, 640 гаруй нислэг цуцлагдсан” гэв. Үүнээс болж АНУ-ын нисэх онгоцны буудлаар зорчигчдод ихээхэн хүндрэл учирсан байна.

Түүнчлэн систем эргэн хэвийн ажиллаж эхэлсний дараа агаарын замд нэгэн зэрэг олон онгоц нислэг үйлдэх эрсдэл үүссэний улмаас Нью Жерси мужийн Ньюарк нисэх буудал болон Жоржиа мужийн Атланта нисэх буудлуудын нислэгүүдийг нэн тэргүүнд нээсэн” хэмээн Холбооны Нисэхийн Удирдлагын төв мэдэгдэлдээ дурджээ. Энэ өдөр АНУ-ын нисэх буудлуудаас 2,9 сая зорчигч 21,464 нислэгээр хөөрөхөөр төлөвлөж байв.

United Airlines компани мэдэгдэлдээ "Бид Холбооны Нисэхийн Удирдлагын төвөөс мэдээлэл авсан даруйдаа зорчигчдодоо дэлгэрэнгүй мэдэгдэх болно" гэсэн бол American Airlines мөн нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ "Бид нислэгийн саатлыг зохицуулах, үйлчлүүлэгчдээ аль болох хохирол багатай байлгах үүднээс Нисэхийн Удирдлагын төвтэй хамтран ажиллаж байна" гэв.

Үүнтэй холбогдуулан Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер "Ерөнхийлөгч Жо Байден агаарын зам саатсантай холбоотой иж бүрэн шалгалт явуулахыг Тээврийн яаманд үүрэг болгосон. Одоогоор агаарын тээврийн үйл ажиллагаа тасалдсан нь ямарваа нэг кибер халдлагатай холбоотой байсан гэх баримт нотолгоо байхгүй байна" хэмээн цохон тэмдэглэжээ. Тэрээр үргэлжлүүлэн “Ерөнхийлөгч Байден энэ үйл явдалтай холбогдуулан Тээврийн сайд Пит Бутигиегтэй утсаар холбогдож уг системийн доголдлын шалтгааныг олох тал дээр анхааран ажиллахыг хүссэн” гэв.

Тус улсын зарим мужуудаар өнгөрсөн оны сүүлчээр агаарын хэм цочир хүйтэрч, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас олон тооны нислэг цуцлагдаж байсан билээ. Энэ үеэр Southwest Airlines авиа компанийн нислэг хамгийн олон тоогоор цуцлагдсан бөгөөд өнгөрсөн сарын 21-31-ний хооронд 16700 гаруй нислэгээ цуцалжээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00