Тоyota Motor компани дэлхийн шинэ автомашины борлуулалтыг 3 дахь жилдээ дараалан тэргүүллээ
2023, 1 сарын 14. 17:380

Японы Тоyota Motor компани гурван жил дараалан дэлхийн шинэ автомашины борлуулалтын зах зээлийг тэргүүлжээ.

Yomiuri Shimbun сонины 13-ны өдрийн мэдээлснээр, Daihatsu Industrial болон Hino Motors-ын толгой компани болох Toyota Motor корпораци өнгөрсөн оны 1-11 дүгээр сарын хооронд дэлхий даяар 9.56 сая шинэ автомашин борлуулсан болохыг онцолсон байна.

Харин тус компанийн гол өрсөлдөгч болох Германы Volkswagen компанийн хувьд өнгөрсөн жил 8.26 сая ширхэг автомашин борлуулсан нь өмнөх онтой харьцуулахад 7 хувиар буурсан тухайгаа өмнөх өдөр нь зарлаад байсан билээ.

Энэхүү үзүүлэлтээс Daihatsu Industrial болон Hino Motors-ын автомашин, машин механизмыг хасч тооцвол Toyota Motor компани нь өнгөрсөн оны 1-11 дүгээр сар хүртэл 8.72 сая ширхэг автомашин борлуулсан аж. Энэ үзүүлэлтээрээ ч Volkswagen компаниас илүү байгаа юм.

Дэлхийн автомашин үйлдвэрлэгчид өнгөрөгч онд хагас дамжуулагчийн хомсдолтой тулгарч үйлдвэрлэлээ хүссэн хэмжээндээ хүргэж чадаагүй ч Toyota Motor компанийн хувьд борлуулалтынхаа хэмжээг өмнөх оныхоо түвшинд хадгалж чадсан байна.

Тoyota Motor компанийн зүгээс энэ сарын сүүлээр өнгөрсөн жилийн нэгдсэн гүйцэтгэлээ зарлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бөгөөд хоёр жил дараалан 10 сая гаруй автомашин борлуулсан байх магадлал өндөр байгаа юм.

Тус компани нь таван жилийн турш шинэ автомашины борлуулалтыг тэргүүлэгчийн байр сууриа алдаад байсан ба 2020 онд уг байр сууриа эргүүлэн авч өдгөө 3 дахь жилдээ амжилттай бататгах гэж буй нь энэ юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41