Их Британи улс Украинд 14 ширхэг байлдааны танк зэрэг нэмэлт зэвсгийн тусламж үзүүлэхээр болжээ
2023, 1 сарын 15. 16:400

Их Британи улсын зүгээс Оросын түрэмгийллийн эсрэг тэмцсээр буй Украинд 14 ширхэг “Challenger 2” байлдааны танк болон их бууны системийг нэмэлтээр илгээхээр шийджээ.

Тодруулбал Их Британийн Ерөнхий сайдын ажлын албанаас орон нутгийн цагаар 14-ний өдөр мэдээлснээр, ерөнхий сайд Риши Сунак Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй утсаар холбогдох үеэрээ энэ мэтчилэн Украинд үзүүлэх дэмжлэгийг улам өргөжүүлэхээ амласан байна.

Ерөнхий сайд Сунак болон ерөнхийлөгч Зеленський нар сүүлийн үед болсон Украины армийн дараалсан ялалтууд нь ОХУ-ын зэвсэгт хүчний сэтгэл санаа хийгээд хүч чадал гээд бүхий л зүйлийг тарамдаж буй өнөөгийн нөхцөл байдлыг ашиглах нь нэн тохиромжтой гэдэг үзэл баримтлал дээр санал нэгдсэн гэж Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээллээ.

Тэрчлэн Ерөнхий сайдын ажлын албанаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тус улс ойрын хугацаанд Украинд 14 ширхэг “Challenger 2” танк болон 30 орчим “AS90” өөрөө явагч гаубицыг илгээхээр төлөвлөж байгаа гэв. Түүнчлэн Украины армийнханд эдгээр зэвсэг техникийг хэрхэн ашиглах талаарх сургалтыг тун удахгүй хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53