АНУ-ын мисс Р’Бонни Габриэль 71 дэх Ертөнцийн миссээр шалгарчээ
2023, 1 сарын 16. 13:051

АНУ-ын мисс Р’Бонни Габриэль 71 дэх удаагийн Ертөнцийн мисс шалгаруулах тэмцээний ялагчаар тодорчээ. Ертөнцийн миссийн титмийг тэрээр 2021 оны Ертөнцийн мисс Харнааз Каур Сандхугаас хүлээн авсан байна.

Ертөнцийн миссийг шалгаруулах үйл ажиллагаа өнгөрөгч ням гарагт АНУ-ын Нью Орлеан хотноо зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд нийт 84 орны мисс оролцсон юм.

Шүүгчдийн зүгээс ялагчийг тодруулахдаа оролцогчдын ярилцлагын хариулт, үзэл бодол хийгээд үндэсний хувцас, усны хувцас, гоёлын даашинзтай үзүүлбэрүүдийн оноог нэгтгэн дүгнэсэн байна.

Тийнхүү ялагч болох АНУ-ын мисстэй цуг финалын шатанд Венесуэл болон Бүгд Найрамдах Доминик улсын миссүүд шалгарсан байжээ.

Ертөнцийн мисс тэмцээний веб хуудаснаас үзвэл Р’Бонни Габриэль нь байгальд ээлтэй хувцас хэрэглэлийн загвар зохион бүтээгч бөгөөд үүний зэрэгцээ модель, оёдлын багш хийдэг нэгэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
202.179.25.238
   /
2023, 1 сарын 16. 13:42

яасан царай муутай бүсгүй бэ тэр дух мухийг нээ хацар хамар хацар нүд уруул гээд авчих юм огт алга байхын лоол

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04