
Английн Премьер лиг энэ жил сонин хачин ихтэй үргэлжилж, өдгөө улирал сүүлийн хагастаа оржээ. Топ клубүүдийн бүтэлгүйтэл, Манчестер Юнайтедийн сэргэлт хийгээд доод лигээс дэвшсэн Фулхэм клубийн гайхалтай үзүүлбэр зэргээс Премьер лиг ямар өрсөлдөөнтэй байгааг харж болно.
Тэгвэл энэ жил Премьер лигт Арсенал клуб түрүүлэх үү?

Одоогоор Арсенал клуб 47 оноо, ганц хожигдолтой лигийг тасархай тэргүүлж байгаа бол 2-р байранд яваа Манчестер Сити клуб 8 онооны зөрүүтэй тэднийг нэхэж яваа. Харин гоолын тоогоор Арсенал клуб 42 гоолтой лигийн хоёрдугаар байранд бичигдэж, Манчестер Сити клуб 46 гоолтой лигийг тэргүүлж байна.
Арсенал клубийн хувьд хамгийн сүүлд 2013-2014 оны улиралд эхний 18 тоглолтын үр дүнгээр лигийг ийн тэргүүлж байсан ч 38 тоглолтын дараа 79 оноотойгоор 4-р байрт орж улирлыг өндөрлүүлж байсан юм.
Арсеналын дасгалжуулагч Микел Артетагийн хувьд 2019 оноос хойш тус клубт ажиллахдаа 2019-2020 онд FA Cup, 2020 онд FA Community Shield зэрэг цомыг тус, тус өргөсөн ч Премьер лигийн топ 4 байранд шалгарч байсан удаагүй билээ. Тэгвэл энэ жил тэд Премьер лигийн цом өргөж чадах болов уу? Хэрэв тэгж чадвал тэрээр 19 жилийн дараа Арсеналд Премьер лигийн цомыг авчрах юм.
ямаар тэнэг мэдээ вээ хаха