Ажил хайх явцад анхаарах хэрэгтэй 5 зүйл
2023, 1 сарын 17. 10:251

Ажил хайх гэдэг хэзээ ч амархан байдаггүй. Явцын дунд яаж ч эргэж болох энэ үйл явцын хүрээнд анхаарах хэрэгтэй хэд хэдэн зүйл бий. Тэгвэл бид танд энэ удаагийн нийтлэлээрээ ажил хайх явцад юу, юуг онцгойлон анхаарах ёстойг танилцуулъя.

Байр сууриа тогтоох

Ажлын зарын дагуу анкетаа илгээж эхлэхээс өмнө та хувь хүнийхээ хувьд өөрийн байр суурийг бүрэн тодорхойлох хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, та өөрийн хэр үнэ цэнтэй ажилтан байж чадахаа дүгнэх учиртай юм. Улмаар тухайн орон тоонд тантай адилаар анкетаа илгээж буй хүмүүсээс юугаар ялгарахаа онцолж өгснөөр хүссэн ажилдаа орох боломж өснө.

Төлөвлөх

Таарсан ажилдаа анкет илгээх гэдэг тийм ч оновчтой арга биш. Тиймээс та илүү сайн төлөвлөгөөтэйгөөр ажил хайх хэрэгтэй. Олон ажилд нэг зэрэг анкет илгээхээс илүүтэй өөрийн ажиллахыг хүсдэг байгууллагад ямар, ямар орон тоо зарлагдаж байгааг үргэлж хяна.

Үүнээс гадна та ажиллахыг хүсдэг байгууллагынхаа тухай ерөнхий зүйлсийг мэддэг байх хэрэгтэй. Үүнд, тус байгууллагын зорилго, зорилт, үйл ажиллагааны цар хүрээ, өрсөлдөгч хийгээд давуу, сул талуудыг олж мэдэх зэрэг багтана. Ингэснээр ажил олгогчийн зүгээс таныг ажилд авах магадлал нэмэгдэх юм.

Тууштай бай

Ажил хайхыг спорттой зүйрлэвэл, энэ бол 100 метрийн уралдаан бус харин марафон юм. Тиймээс тууштай байдал бол хамгийн чухал үзүүлэлт болно. Олон жилийн туршлагатай, салбартаа мэргэшсэн хүн ч ажил хайхад 6 болон түүнээс дээш сарыг зарцуулах нь бий. Үүний учир ажил хайхдаа шантралгүй бага, багаар урагшлах хэрэгтэй.

Ярилцлагад хайнга хандахгүй байх

Ажил олгогч талын зүгээс таныг ажлын ярилцлагад урилаа гээд та тус ажлыг өөрийн болголоо гэсэн үг биш. Тиймээс ажлын ярилцлагад ч өндөр ач холбогдол өгөх хэрэгтэй. Өмсөх хувцаснаас өгсүүлээд үг, үйлдэл бүрээ цэнэж, тойм зүйл ярихын оронд илүү баримттай, тоон мэдээлэлтэйгээр ярилцах дадалд суралц. Жишээлбэл, та маркетингийн салбарт ажиллахаар ажил горилж байгаа бол, ярилцлагын үеэр “Би контент маркетинг хийхдээ гаргууд” гэж хэлэхийн оронд урьд ажиллаж байсан туршлагаа дурдаж, тухайн үед гаргасан бодит амжилтаа өгүүлэх хэрэгтэй.

Зан байдалдаа анхаарах

Байгууллага дан ганц ажил хийх хүн хайдаггүй харин хамт олон дотор нь уусаж чадах, бусадтай нийцэж чадах нэгнийг хайж байдаг. Тиймээс өөрийн зан байдалд ч анхаараарай. Асуудал шийдвэрлэх чадвар, олон хүнтэй зохицон ажиллах чадвар, шинэ орчин нөхцөлд дасан зохицох чадвар гээд байгууллагын эд эс болон ажиллахад нэн шаардлагатай хэд хэдэн чадварыг гаргууд эзэмшсэн байхад танд ямар ч байгууллагын үүд хаалга нээлттэй байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
5
3
1
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Бямбасүх
   /
2023, 3 сарын 12. 23:07

ajlin ahcaallal daah hcadwarta bas niite hc

Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53