Олон улсын хөрөнгийн зах зээлд хамтдаа
1 сарын 17. 17:060

Хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөх “Инвескор Капитал” үнэт цаасны компани олон улсын түвшинд үнэлэгдэж, салбарынхаа шилдгээр нэрлэгдлээ.

Хөрөнгийн зах зээлд андеррайтер, брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээнүүдийг бизнесийн ёс зүйтэйгээр үзүүлж буй “Инвескор Капитал” үнэт цаасны компани 2022 онд нийт 24 байгууллагад хөрөнгийн зах зээл дэх санхүүгийн үйлчилгээ үзүүлж, 10 байгууллагын төсөлд андеррайтер компаниар ажилласан байна.

Гүйцэтгэсэн томоохон ажлуудаас дурдвал:

  • “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж IPO гаргах үйл ажиллагаанд ҮНДСЭН АНДЕРРАЙТЕР;
  • “Голомт банк” IPO гаргах үйл ажиллагаанд ҮНДСЭН АНДЕРРАЙТЕР;
  • “Инвескор ББСБ” ХК-ийн нэмэлт хувьцаа гаргах болон 50 тэрбум төгрөгийн нээлттэй бонд зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдэд үндсэн болон туслах андеррайтераар ажиллаж түүхэнд үлдэх хөрөнгө оруулалтын боломжуудыг харилцагч нартаа олгохоос гадна хөрөнгийн зах зээлийн хөгжлийн шинэ түүхийг хамтдаа бичилцлээ.

Эдгээр амжилтуудыг үнэлж дэлхийн санхүүгийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг "GLOBAL BANKING & FINANCE REVIEW" сэтгүүлээс “Инвескор Капитал ҮЦК”-ийн богино хугацаанд өндөр амжилт үзүүлснийг тодотгон, Монгол Улсын “ШИНЭЭР ГАРЧ ИРЖ БУЙ ШИЛДЭГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ” мөн “ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ”-аар тус бүр тодруулжээ.

“Инвескор Капитал ҮЦК” нь цаашид Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахаас гадна, дэлхийн хөрөнгийн зах зээл дэх Монгол компаниудынхаа түүчээ нь болохоор тууштай ажиллах болно. Бидэнд итгэл хүлээлгэж, хамтран ажилладаг харилцагч байгууллагууд, бизнесийн түншүүд болон үнэ цэнтэй харилцагч та бүхэндээ баярлалаа.

Хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөх

ИНВЕСКОР КАПИТАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Луиз Густаво: Криштиану Роналду байснаараа тоглолтуудыг илүү хүндрүүлж байгаа
02023-2-6 20:21
Олаф Шольц: Путин хэзээ ч намайг заналхийлж байгаагүй
02023-2-6 17:20
Европын Холбооноос Оросын дизель түлш болон газрын тосны бүтээгдэхүүнүүдэд хориг тавилаа
02023-2-6 16:03
АНУ-ын Пенсильвани мужид 9 настай хүү ахлах сургууль төгсжээ
02023-2-6 15:06
Америк хөл бөмбөгийн тамирчин Том Бради зодог тайлсан талбайн элсээ 99,000 ам.доллароор зарна
02023-2-6 12:08
Турк улсад 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
02023-2-6 11:24
Цагтаа хамгийн олон дагагчтай YouTuber-т тооцогдож байсан Феликс аав болох гэж буйгаа мэдэгджээ
02023-2-6 10:13
Украин: Барууны орнуудын нийлүүлсэн зэвсэг техникийг Оросын эх газар руу довтлоход ашиглахгүй
02023-2-6 10:07
16 жил хадгалагдсан цоо шинэ “iPhone 1” утас дуудлага худалдаагаар борлуулагдахаар болжээ
02023-2-6 9:40
Саудын Араб: ОХУ-ын эсрэг авч буй хориг арга хэмжээ нь олон улсын түвшинд эрчим хүчний хомсдол үүсгэх аюултай
02023-2-6 2:02