БНХАУ-ын хүн амын тоо 1961 оноос хойш анх удаагаа буурчээ
2023, 1 сарын 17. 21:110

Мягмар гарагт БНХАУ-ын Үндэсний Статистикийн Газраас Хятадын хүн амын төрөлт, нас баралтын харьцааг үзүүлсэн тоон мэдээллийг танилцуулжээ. Улмаар энэ удаагийн статистикаас үзвэл Хятадын хүн амын тоо 1961 оноос хойш анх удаагаа буурсан байна.

Тодруулбал, 2022 оны байдлаар Хятадын нийт хүн амын тоо 1.4118 тэрбумд хүрсэн нь 2021 оны үзүүлэлтээс даруй 850,000-аар буурсан үзүүлэлт юм.

БНХАУ-ын хувьд “нэг айл-нэг хүүхэд” бодлогоо цуцлаад өдгөө 7 жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд өнгөрөгч 7 жилийн хугацаанд төрөлтийн тоо нь нас баралтаасаа буурч байгаагүй бол 2022 онд л ийн хүн амын тоо нь бодитоор бууржээ.

Тийнхүү статистикаас үзвэл өнгөрөгч онд 1976 оноос хойш хамгийн олон хүн нас барсан байна. Үүнийг зарим мэргэжилтний зүгээс коронавирусийн үр дагавартай ч холбон тайлбарласан юм. Улмаар тэдний үзэж байгаагаар 2023 онд тус улсын хүн амын тоо өнгөрөгч онтой ижлээр унах гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57