ОХУ цэргүүдийнхээ тоог 1.5 сая болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна
2023, 1 сарын 18. 8:490

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 17-ны өдөр мэдээлснээр, Оросын Батлан ​​хамгаалах яамны зүгээс өдгөө цэргийн албанд зүтгэж буй 1.15 сая цэргүүдийнхээ тоог 1.5 сая болгон нэмэгдүүлэх төлөвлөгөөний талаар нарийвчлан хэлэлцэж эхэлсэн болохыг онцолжээ.

Тодруулбал ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу мөн өдөр цэргийн дээд удирдлагуудтай уулзаж, зэвсэгт хүчнийхээ тоог нэмэгдүүлэх тухай ерөнхийлөгчийн шийдвэрийг хэрхэн бодитоор хэрэгжүүлж болох талаар хэлэлцсэнийг Батлан ​​хамгаалах яам мэдээллээ.

Батлан ​​хамгаалахын сайд Шойгу цэргийн хүчээ нэмэгдүүлэх нь Оросын аюулгүй байдлыг хангахад ихээхэн чухал нөлөөтэйгөөс гадна өнгөрсөн есдүгээр сард өөртөө нэгтгэсэн Украины дөрвөн мужийг үргэлжлүүлэн хяналтдаа байлгах зорилготой хэмээн дурдсан байна.

Улмаар энэхүү шийдвэрийн хэрэгжилттэй холбоотойгоор 2023 оноос 2026 оныг хүртэл зэр зэвсгээр хангах, холбогдох дэд бүтцийг бий болгох зэрэг цэргийн тоог нэмэгдүүлэх ажлыг үргэлжлүүлнэ гэж Батлан ​​хамгаалах яам нэмж тайлбар хийжээ.

Үүнээс гадна энэ хугацаанд цэргийн салбарт бүтцийн өөрчлөлт, засаг захиргааны шинэчлэл зэрэг чухал өөрчлөлтүүд хийгдэх талаар мөн цохон тэмдэглэв.

Уулзалтын үеэр сайд Шойгу Тэнгисийн цэргийн хүчин, Агаарын цэргийн хүчин, стратегийн хүчний байлдааны чадавхийг бэхжүүлэхийг холбогдох удирдлагуудад даалгасан байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр сайд Шойгу ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины тэргүүлсэн Батлан ​​хамгаалах яамны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр хэлэхдээ, удаан үргэлжлэх төлөвтэй байгаа уг дайнд зориулж цэргийн хүчээ нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн удаатай.

Тухайн үед тэрээр “мэргэжлийн цэргийн тоог 695 мянга болгон нэмэгдүүлж, нийт цэргийн хүчийг 1.5 сая болгох шаардлагатай” гэж санал болгож байсан юм.

Өнгөрсөн оны наймдугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулсан Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Орос улс энэ оноос эхлэн хугацаат цэргийн алба хаагчид болон мэргэжлийн цэргүүдийг оролцуулаад зэвсэгт хүчнийхээ тоог 1.01 саяас 1.15 сая болгон нэмэгдүүлээд байгаа билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02