
Олон улсын Joint Commission International байгууллагаас магадлан итгэмжлэгдсэн, дэлхийн жишигт нийцсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг эх нутагтаа бий болгож буй Интермед эмнэлэг болон Финтек & Блокчэйн технологийн хосолсон үйлчилгээ үзүүлэгч Storepay нар хамтын үйл ажиллагаагаа эхлүүлэн үйлчлүүлэгч нартаа эрүүл мэндийн бүхий л тусламж, үйлчилгээг хамгийн хялбар төлбөрийн шийдлийг ашиглах боломжийг бүрдүүллээ.

Хамтын ажиллагаа ийнхүү эхэлснээр хэрэглэгч бүрд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Storepay апп ашиглан ямар ч хүүгүй, шимтгэлгүй хуваан төлөх нөхцөлөөр үйлчлүүлэх боломж нээгдэж байна.
Хэрэглэгч Storepay апп татан авч бүртгүүлснээр ердөө 1 минутын дотор үйлчилгээний эрхээ нээлгэх боломжтой бөгөөд та бүхэн яг одоо бүртгэлээ үүсгэн Storepay эрхээ нээгээрэй.
Storepay хэрэглэгч дараах хэлбэрээр эмчилгээ, үйлчилгээний төлбөрөө төлөх боломжтой бөгөөд төлбөрөө амжилттай төлж дуусгаснаар үнийн дүнгийн 1%-тай тэнцэх SPC токеныг урамшуулал болгон авах боломжтой.

“Стор Пэй” ХХК нь эрүүл мэндийн салбарыг дэмжих бодлогын хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний салбарт үйлчилгээгээ өргөн хүрээнд нэвтрүүлсээр байна.
Өнөөдрөөс эхлэн хэрэглэгч бүр Интермед эмнэлгийн бүх салбараас Storepay апп ашиглан хуваан төлөх боломжтой боллоо.
Storepay:
Website: storepay.mn
Facebook: www.facebook.com/storepay.mn
Phone: 7611-0111
Intermed:
Website: www.intermed.mn
Facebook: www.facebook.com/intermedmongolia.imc
Phone: 7701-1111