Евро бүсийн инфляцын түвшин хоёр сар дараалан буурч өнгөрөгч 12-р сард 9.2 хувьд хүрэв
2023, 1 сарын 19. 3:000

Евро бүс буюу еврог ашигладаг 20 орны хэрэглээний үнийн индекс хоёр дахь сардаа дараалан буурсан байна.

Investing.com сайтын орон нутгийн цагаар 18-ны мэдээлснээр, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Евро бүсийн хэрэглээний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.2 хувиар өссөн болохыг онцолжээ.

Хэдийгээр инфляц өсөх хандлага үргэлжилж байгаа ч өсөлтийн хурд хоёр сар дараалан буурсан байна. Тодруулбал тус бүс нутаг дахь инфляцын түвшин өнгөрсөн оны 10-р сард 10.6 хувь байсан бол 11-р сард 10.0 хувь болж бууран, 12-р сард ийнхүү нэг оронтой тоо болоод буй нь энэ аж.

Салбараар нь авч үзвэл тамхинаас бусад хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өссөн байх юм.

Нөгөөтэйгүүр, хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний үнийг оролцуулалгүй өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өсчээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02