Европын холбооны удирдагчид: Украинд танк, зэвсэг техникийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай
2023, 1 сарын 21. 9:290

Украинд танк зэрэг цэргийн техник хэрэгсэл нийлүүлэх шаардлагатай байгааг Европын холбооны удирдагчид онцолжээ.

Орон нутгийн цагаар 20-ны өдөр Европын холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Жозеф Боррелл сэтгүүлчдэд хэлэхдээ, "Украины зүгээс барууны орнуудад хандан хүсч буй байлдааны зэвсэг, хүнд оврын танк зэргийг бид дэмжлэг болгон өгөх зайлшгүй шаардлагатай. Европын зарим орнууд дэмжлэг үзүүлэхээр бэлтгэл ажлаа хэдийн хангаад эхэлсэн” болохыг дурдсан байна.

Цаашлаад мөн өдөр Германы Рамштайн дахь АНУ-ын Агаарын баазад зохион байгуулагдах гэж буй “Украины Батлан ​​хамгаалахын холбоо тогтоох бүлэг”-ийн (UDCG) хурлаар уг агуулгыг тусгасан шийдвэр гарна гэдэгт найдаж байгаагаа тэрээр цохон тэмдэглэв.

Өмнөх өдөр нь Европын холбооны зөвлөлийн дарга Чарльз Мишель мөн парламентад үг хэлэх үеэрээ "Украинд илүү их дэмжлэг хэрэгтэй байна. Тэр дундаа алсын тусгалын пуужин, сум танк зэрэг зэвсэг техник нэн ьэргүүнд шаардлагатай байгаа” болохыг мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03