Жанет Йеллен: Өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэхгүй бол АНУ дефолт зарлахад ойрхон байна
2023, 1 сарын 23. 0:100

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен хэрвээ өрийн таазыг нэмэгдүүлэхгүй бол АНУ дефолт зарлаж болзошгүй гэдгийг анхааруулжээ.

Орон нутгийн цагаар 21-ний өдөр сайд Йеллен өөрийн Twitter хуудаснаа "АНУ-ын хувьд 1789 оноос хойш бүхий л өр төлбөрөө үргэлж цаг тухайд нь төлж ирсэн бөгөөд энэ шалтгааны улмаас ч итгэж, найдаж болох улс орон гэдэг ойлголт дэлхийн санхүүгийн системд хадагдаж үлдсэн юм. Хэрэв дефолт зарлахдаа тулвал АНУ-ын эдийн засагт асар их хэмжээний хохирол учрах болно" гэж тэр хэлэв. Тодруулбал өнгөрөгч 19-ний өдөр АНУ-ын холбооны засгийн газрын нийт өрийн хэмжээ хуулиар тогтоосон дээд хязгаарт хүрсэнийг харгалзан санаа зовж буйгаа илэрхийлсэн нь энэ бололтой.

АНУ засгийн газрын өрийн хэмжээ дээд хязгаартай. Өмнө нь үүнтэй ижил эрсдэл тулгарахад ямар ч саадгүйгээр зохицуулчихаж болдог байсан бол энэ удаад тийм ч хялбархан шийдвэрлэж чадахгүй байж мэдэх юм. Тус улсын Конгрессын зүгээс АНУ-ын засгийн газрын зээлж болох мөнгөний хэмжээг хязгаарлах зорилгоор өрийн дээд хэмжээг тогтоосон бөгөөд одоогийн байдлаар өрийн дээд хэмжээ 31.4 их наяд ам.доллар байдаг аж. АНУ-ын зарим хэвлэлд мэдээлснээр Конгресс 1997-2022 он хүртэл өрийн дээд хэмжээг нийт 22 удаа нэмэгдүүлж, дефолт зарлах эрсдэлийг хялбархан шийдэж байсан гэв.

Харин яг энэ цаг үед Конгрессд олонх болоод буй Бүгд найрамдах намынхан дээр дурдсан аргын оронд засгийн газрынхаа зардлыг бууруулах нь зүйтэй хэмээн үзэж өрийн таазыг нэмэгдүүлэхээс татгалзаж байгаа юм. Үүний дагуу АНУ-ын Сангийн яам 19-ний өдрөөс эхлэн төрийн албанаас тэтгэвэрт гарч буй иргэдэд олгох тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж зэрэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдөл авах хугацааг хойшлуулах зэргээр дефолтоос бага ч болов зайлсхийх тусгай арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлжээ. Гэхдээ энэ нь ирэх зургадугаар сар хүртэл хугацаа хожихоос өөрөөр ямар ч үндсэн шийдэл болж чадахгүй юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00