АНУ-ын прокурорууд Бэнкман-Фридтэй холбоотой 700 сая ам.долларын хөрөнгийг хураан авчээ
2023, 1 сарын 23. 10:430

CNBC cувгийн орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлснээр, АНУ-ын холбооны прокурорууд криптовалютын FTX биржийн үүсгэн байгуулагч Сэм Бэнкман-Фридтэй холбоотой байж болзошгүй 700 сая орчим ам.долларын хөрөнгийг хураан авсан талаар онцлов.

Тус мэдээнд дурдсанаар прокурорууд 20-ны өдөр FTX биржийг үүсгэн байгуулагч Бэнкман-Фридтэй холбоотой 700 сая ам.долларын бэлэн мөнгө болон бусад хөрөнгийг хураан авсан болохыг дурджээ.

Тодруулбал, хураан авсан эд хөрөнгөд Robinhood хувьцаа, банкны данс, FTX дижитал зах зээлээс авсан бэлэн мөнгө зэрэг багтсан байна.

Өмнө нь Нью-Йоркийн холбооны прокурорууд Бэнкман-Фридийг өөрийн үүсгэн байгуулсан Alameda Research компанийнхаа түншлэлийн өр болон бусад өрийг дарах, Багамын арлуудад тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зорилгоор FTX-ийн харилцагчийн сангаас тэрбум ам.доллар завшаад зогсохгүй сонгуулийн кампанит ажилд хууль бус мөнгө олгосон хэргээр буруутгаад байсан билээ.

Гэвч өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Багамын арлуудаас баривчлагдсан Бэнкман-Фридийг мөн сарын 21-нд АНУ-ын талд шилжүүлэн өгсөн юм. Түүнийг шилжүүлсний маргааш өдөр нь 250 сая ам.долларын барьцаагаар сулласан бөгөөд өдгөө Калифорни мужийн Палоал дахь эцэг эхийнхээ гэрт гэрийн хорионд байгаа юм.

Хэрэв Бэнкман-Фрид бүх хэрэгт буруутай нь тогтоогдвол 115 жилийн хорих ялаар шийтгүүлж магадгүй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02