Ажлын саналыг хэрхэн үнэлэх вэ?
2023, 1 сарын 23. 12:180

Олон төрлийн ажлын санал ирсэн тохиолдолд тэдгээрээс оновчтойгоо олж сонгоно гэдэг туйлын хариуцлагатай шийдвэр. Энэ нөхцөлд ажлын саналыг үнэлж сурсан байх гэдэг маш хэрэгтэй чадвар байдаг.

Тэгвэл бид танд ажлын санал хүлээн авсан тохиолдолд хэрхэн оновчтой үнэлэлт дүгнэлт хийж, өөрт тохирох ажлаа сонгохыг зөвлөе.

Цалингаас эхэл

Ажлын саналыг авч үзэхэд хамгийн чухал үзүүлэлт бол цалин. Танд тодорхой цалин санал болгосон тохиолдолд гар дээр хэдийг авах, унаа, хоол зэрэгт хэдэн төгрөг зарцуулахаа сайтар тооцоод үзээрэй.

Үүний дараагаар та тухайн цалингаас хэдэн хувийг нь хадгалж болох, хэдэн хувийг нь зээлийн төлбөрт өгөхөө ч тооцож, тэр бүхний эцэст танд хэдэн төгрөг үлдэхийг тооцох хэрэгтэй.

Байгууллагын соёл

Цалин хэдий чухал ч байгууллагын соёл мөн л чухал зүйл. Таны ажиллах орчин ямар байх болоод тухайн байгууллагаас таныг ямар техник хэрэгслээр хангаж өгөх, материаллаг бааз хэр сайн болон таны суух ширээ хаана байрлах зэргийг авч үзэх нь төвөгтэй санагдаж болох ч зайлшгүй юм.

Ажлын цаг

Ажлын саналыг үнэлж үзэхэд ажлаас гадуурх чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөх вэ гэдгийг ч авч үзэх хэрэгтэй. Хэрэв таны ажил, гэр хоёр хол зайтай бол ажлаасаа гэр хүрэхэд хэдэн цаг зарцуулах, цаашлаад гэр бүлдээ хангалттай цаг гаргаж чадах эсэхээ ч бодолцох нь зүйтэй юм.

Мөн таныг ээлжийн амралтаа эдлэхэд саад болж болох хүчин зүйлсийг тодруулж, тэдгээр үед ямар зохицуулалт хийхийг ч лавлан баталгаажуулах хэрэгтэй. Учир нь хувь хүн хууль ёсоор эдлэх учиртай ээлжийн амралтаа эдэлж үл чадваас байгууллага хариуцлага хүлээх журамтай шүү дээ.

Ажлын саналыг хүлээн авсан хойно цагтаа өөрчлөлт оруулна гэдэг төвөгтэй байж болох тул хэрэв танд санал хүсэлт байгаа бол тэрийгээ эртхэн яриарай. Зайнаас ажиллахад цалин хэрхэн боддог болохыг ч асууж тодруулах хэрэгтэй.

Энэ бүхний эцэст та өөрт хамгийн таатай санагдсан ажлын саналыг олж, өөрийн карьерыг хөгжүүлээрэй. Танд ажилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52