Уганда: Арсенал клубийн хожлыг тэмдэглэж байсан фанатууд баривчлагджээ
2023, 1 сарын 24. 12:352

Уганда улсад Арсенал клубийн 8 фанат баривчлагджээ.

Ням гарагт Арсенал клуб, Манчестер Юнайтедын эсрэг тоглож, 3:2 харьцаатай хожсоноор даваа гарагийн өглөө Арсенал клубийн фанатууд Жинжа хотод баярын жагсаал зохион байгуулсан байна. Арсеналын өмсгөлийг өмсөж, Премьер лигийн дуураймал цомыг атгасан залуус таван машинаар цуваа үүсгэн баярлаж байхад цагдаагийн албаныхан тэднийг баривчилсан юм. Учир нь энэ төрлийн жагсаалыг зохион байгуулахад тусгай зөвшөөрөл шаардлагатай байдаг ажээ.

Баривчлагдсан этгээдийн өгүүлснээр, “Бид ердөө л Арсенал клубийн хожлыг тэмдэглэж байсан. Юу буруу хийснээ ч мэдэхгүй юм” гэсэн байна.

Харин цагдаагийн албанаас мэдэгдсэнээр, “Улирал дөнгөж талдаа орж байхад тэд юуны учир баярлаад байгааг бид ойлгохгүй байна. Тэднийг баярлаж байхад Манчестер Юнайтедын фанатууд сөргөлдөөн үүсгэсэн бол яах вэ?” гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
5
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Төрөө
   /
2023, 1 сарын 26. 23:54

haha

ff
66.181.161.224
   /
2023, 1 сарын 24. 12:57

ulsaaraa Manu fanat geseen

Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41