
Баасан гарагт реалити шоуны од Ким Кардашьян Харвардын Их сургуулийн урилгаар тус сургуульд лекц уншжээ.
Энэ талаар тэр өөрийн Инстаграм хуудаснаа өгүүлсэн бөгөөд түүний бичсэнээр, “Би өчигдөр Харвардын Бизнесийн Сургуулийн “Moving Beyond DTC” гэх хичээлийн хүрээнд лекц уншлаа. Лекцийн зорилго нь тус хичээлийг сонгон судалж буй оюутнуудад Skims брэндийг танилцуулах байсан тул би өөрийн хамтрагч Йенсийн хамтаар брэндийнхээ маркетинг, бидэнд тулгардаг бэрхшээлүүд болоод бидний ололт, амжилтуудын тухай дэлгэрэнгүй ярьж өгсөн. Би хувьдаа Skims брэндээр маш их бахархаж байгаа бөгөөд энэ брэнд маань Харвардад судлагдаж байгааг мэдэх үнэхээр солиотой байлаа” гэжээ.
Гэвч түүний нийтэлсэн пост сошиал хэрэглэгчдээс тийм ч таатай сэтгэгдэл хүлээн аваагүй байна.
Тодруулбал, түүний зураг доор хүмүүс “Харвард өөрсдөөсөө ичих хэрэгтэй”, “Ердөө тэгээд л миний хувьд Харвардын нэр хүнд агаарт замхран одов”, “Мөнгөтэй л бол юу ч хийж болно” гэх зэргээр бичжээ.
Эх сурвалж: UNILAD
marketing l chuhal gsn bhda hhahaha