
Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийгийн гол туслахуудын нэг Кирило Тимошенко албан тушаалаасаа огцрох болжээ.
Кирило Тимошенкогийн хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч даргын албыг хашдаг байсан юм. Тийнхүү гэнэтийн шийдвэрээ танилцуулахаа тэр ноён Зеленськийд талархал илэрхийлж, “Цаг, мөч бүрд сайн үйл хийх боломж олгодог байсанд баярлалаа” гэжээ.
Төрийн өндөр албан тушаалтнууд нь онгоцны осолд орж, амь эрстсэн энэ үед Украины ерөнхийлөгч Зеленський засгийн газрын шинэчилсэн томилгоо хийхээр зэхэж байгаа юм.
Үйл явдлын хүрээнд Украины хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар ноён Тимашенко энэхүү томилгоонд багтаж байж магадгүй гэжээ.
Эх сурвалж: BBC