
Даваа гарагт Сербийн ерөнхийлөгч Александер Вучич ард иргэддээ хандан үг хэлж, хэрэв Серби улсыг аврахын тулд би огцрох ёстой бол огцорно гэжээ.
Түүний хэлснээр, “Энэ бол миний сүүлчийн бүрэн эрх. Би өөрийн үүргийг мэднэ. Хэрэв улсаа аварч, цаг хожих шаардлага гарвал, би огтхон ч эргэлзэхгүй. Би энэ улсын төлөө амьдарч байгаа. Би бол Серби улсын цэрэг. Тиймээс ч улсынхаа эрх ашгийн хүрээнд шаардлагатай бүхнийг хийнэ” гэсэн юм.
Ноён Вучичын хэлж байгаагаар тэр Косовын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүйн тулд албан тушаалаасаа огцроход бэлэн байгаа ажээ.
Эх сурвалж: ТАСС