
Өнгөрсөн сарын сүүлээр Твиттерийн гүйцэтгэх захирал Илон Маск өөрийн Твиттер хуудаснаа “Би Твиттерийн гүйцэтгэх захирлаар ажиллах хангалттай тэнэг нэгнийг олсон даруй суудлаасаа огцрох болно. Үүний дараагаар би зөвхөн компанийн программ хангамж, сервер хариуцсан багийг удирдана” хэмээн жиргэсэн билээ.
Харин түүний жиргээний хариуд YouTuber MrBeast тус албан тушаалыг хүлээн авч болох эсэхээ лавласан юм.
Тодруулбал, MrBeast гэх нэрээрээ олонд танигдсан Жимми Доналдсон “Би Твиттерийн шинэ гүйцэтгэх захирал болж болох уу?” гэж асуухад Илон Маскийн зүгээс “Энэ бол боломжгүй зүйл биш” хэмээн хариулсан.
Тэгвэл даваа гарагт Жимми өөрийн Твиттерийн танилцуулга дээр “Твиттер супер албан ёсны гүйцэтгэх захирал” гэж бичжээ. Улмаар олон нийтийн дунд Жимми Доналдсоныг Твиттерийн шинэ гүйцэтгэх захирал болсон уу? гэх асуулт ургасан байна.
Харамсалтай нь талуудын зүгээс хэн ч албан ёсны мэдэгдэл хийгээгүй тул дүгнэлт хийхэд эртдэж байгаа ажээ.
Эх сурвалж: Benzinga