
Комедиан Пит Дэвидсон хуучин найз охин Ким Кардашьяндаа зориулан хийлгэсэн бүх шивээсээ арилгуулжээ. Нийт есөн сар үерхсэн хосуудын хувьд өдгөө салаад хагас жилийн нүүрийг үзэж байгаа юм.
Алдартай, амжилттай бүсгүйчүүдийг өөрийн болгож чаддагаараа цуутай Пит Дэвидсон Ким Кардашьянтай үерхэж байх хугацаандаа түүнд болоод түүний хүүхдүүдэд зориулан хэд хэдэн шивээс хийлгэж, түүнийг нэрийг өөрийн цээжин дээр тамгалуулж ч байсан. Тодруулбал, тэрээр эгмийн ясан дээр “Миний найз охин бол хуульч” болон "Алладин, Жасмин" гэж шивүүлж байсан бол хүзүүн дээрээ Кимийн хүүхдүүдэд зориулан шивээс хийлгэж байсан юм.
Тэгвэл түүний саяхны зургуудаас үзэхэд тус шивээснүүд бүгд алга болсон байжээ.
Пит Дэвидсоны хувьд найз охиндоо зориулж шивээс хийлгээд салсан хойноо шивээсээ арилгуулах нь ердийн л үзэгдэл юм. Учир нь тэрээр өмнөх хэд хэдэн найз охиндоо зориулан шивээс хийлгэж байсан бөгөөд салсан хойноо арилгуулж байсан билээ.
Эх сурвалж: UNILAD
Америк Наараа юм бишүү хаха