
Мягмар гарагт Уолмарт сүлжээ дэлгүүр АНУ дахь ажилчдынхаа цагийн хөлсийг нэмэгдүүлж буйгаа зарлажээ. Улмаар дэлгүүрийн ажилчид ирэх сараас цагийн 14 ам.доллароор цалинжих гэнэ. Ингэснээр тус сүлжээ дэлгүүр ажиллах хүчний хомстолд орохоос сэргийлэх ажээ.
Тийнхүү Уолмартын ажилчид цагийн 14-19 ам.долларын цалинтай болж байгаа юм. Цалингийн нэмэгдэл тэдний 3000 салбарын нийт 340 мянган ажилтанд нөлөөлөх гэнэ.
Уолмарт сүлжээ дэлгүүр АНУ-д л гэхэд нийт 1.6 сая ажилтантай бөгөөд тэдний дийлэнх нь алслагдмал, хагас хотожсон бүсүүдэд ажилладаг юм. Гэвч Уолмарт цагийн үнэлгээгээ өсгөсөн ч өрсөлдөгч нараасаа бага цалин олгодог хэвээр байна. Тодруулбал, Уолмартын хамгийн том өрсөлдөгчид болох Амазон, Костко, Таргет зэрэг сүлжээ дэлгүүрүүд 2021 оноос л хамгийн доод цалингаа цагийн 15 ам.доллар байхаар тогтоосон юм.
Эх сурвалж: The Reuters