АНУ-ын тал Венесуэлийн байгалийн хийн ордуудад тавьсан хоригоо зөөлрүүлжээ
2023, 1 сарын 25. 23:220

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлснээр, ОХУ Украинд халдан түрэмгийлж дайн дэгдээснээс хойш олон улсын эрчим хүчний зах зээлд нүүрлэсэн эмх замбараагүй байдал одоог хэр нь намжаагүй байгаа энэ үед АНУ-ын тал Венесуэлийн байгалийн хийн ордуудыг ашиглахтай холбоотой хориг арга хэмжээгээ хэсэгчлэн зөөлрүүлэх болжээ.

Жо Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтны хэлснээр, АНУ-ын Сангийн яам саяхан Карибын тэнгисийн арлын Тринидад ба Тобаго улсад Венесуэлийн усан дахь байгалийн хийн ордуудыг ашиглах зөвшөөрөл олгосон байна.

Ингэснээр Тринидад улс нь АНУ-ын хоригт хамрагдаад байсан Венесуэлийн төрийн мэдлийн газрын тос, байгалийн хийн PDVSA компанитай хамтран тус улсын усан дахь Dragon Field хийн ордыг ашиглаж эхлэх боломжтой болжээ. Энэхүү зөвшөөрлийг Тринидад улсын хүсэлтээр Карибын тэнгисийн эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор шийдвэрлэсэн болохыг мөн мэдэгдсэн байна.

"Энэхүү шийдвэр нь АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис болон Карибын тэнгисийн удирдагчдын өргөн хүрээтэй дипломат харилцааны үр дүнд биеллээ олж байна. Түүнчлэн хориг арга хэмжээг зөөлрүүлэн, зөвшөөрөл олгосноор эрчим хүчний аюулгүй байдалд тус дөхөм болоод зогсохгүй эрчим хүчний нөөцийн хувьд бусад улс, тэр дундаа Оросоос хараат байдлыг бууруулах боломжтой гэдэг нь ойлгомжтой юм” хэмээн АНУ-ын өндөр албан тушаалтан тайлбарласан байна.

Тэрээр үргэлжлүүлэн "гэхдээ Мадурогийн дэглэм энэ төслөөс сохор зоосны ч ашиг хүртэхгүй” гэж онцлон тэмдэглээд, АНУ-ын бусад бүх хориг арга хэмжээ хүчин төгөлдөр хэвээр байх болно гэжээ.

АНУ-ын засгийн газар 2020 оноос хойш Венесуэлийн Николас Мадурогийн дэглэмд шахалт үзүүлэхийн тулд тус улсын газрын тос, байгалийн хийн экспортод хориг арга хэмжээ авсан билээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59