"Өөрийгөө ялан дийлж чадсан хүн өглөөний цагийг АНГЛИ ХЭЛ СУРАХАД ЗАРЦУУЛДАГ"
2023, 1 сарын 26. 17:060

/IELTS оноог IELTS институтээс.../

Өөрийгөө хайрладаг, хүндэлдэг, ялан дийлж чадсан хүн өглөөний цагийг сурч боловсрох, амжилтаа ахиулахад зарцуулдаг гэдэг хүмүүжлийг хойч үедээ өвлүүлж чадсан болохоор дэлхийн томоохон улс орнууд хөгжлийн дээд түвшиндээ хүрч тэр хэрээрээ баян иргэдийг бүтээсэн гэдгийг дэлхийн тэрбумтнууд хүлээн зөвшөөрдөг. Тэдний томоохон төлөөлөгчөөр Япон, Солонгос, Малайз, Сингапур цаашлаад Америк гээд эртэч улс орнуудын жишээ хөвөрнө.

Дэлхий нийтэд “Чи хэдий чинь ээ, эрт босож өөртөө цаг зарцуулна. Төдий чинь ээ, чи хожно” гэдэг дүрэм мөрдөгддөг. Тиймдээ ч хөгжингүй улс орнууд улам баяжиж, долларын саятан залуусын тоо өдөр ирэх тусам олширсоор байна. Бүр нарийн хэлэх юм бол 2008 онд Техасын их сургуулиас удирдан явуулсан судалгаагаар өглөө эрт босдог оюутнуудын сурлагын дүн их унтдаг оюутнуудаас хэд дахин илүү байсныг тогтоожээ.

Дахиад нэг судалгаа. Харвардын их сургуулийн судлаачид 23andMe компанитай хамтран 850 мянган хүний ​​генетикийн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ.

Тэд эрт босдог гентэй хүн сэтгэлийн хямралд өртөх нь бага. Нэг цагийн өмнө сэрэх нь сэтгэлийн хямралд орох эрсдэлийг 23 хувиар бууруулдаг. Харин хоёр цагийн өмнө сэрэх нь эрсдэлийг 40 орчим хувиар бууруулдаг болохыг тогтоожээ.

Нэг ёсондоо эрт босох дадлыг өөртөө суулгаснаар оюуны чадамж хэд дахин нэмэгддэг бөгөөд ялангуяа ой тогтоолт ердийн үеийнхээс илүү байдгийг энэ мэт олон судалгаагаар баталсан байдаг.

Тиймдээ ч гаднын улсын зөвхөн хүүхэд, залуус гэлтгүй ахмадууд нь хүртэл өглөө бүр спортоор хичээллэж, гадаад хэл үзэж, бизнесийн стратеги төлөвлөгөө хөгжүүлэх зэргээр ирээдүйгээ бүтээж байна.

Гэтэл манай монголчуудын дунд “Нойр, хоолондоо сайн байвал амьдрал аяндаа бүтнэ” гэх аль ХХ зууны сэтгэхүй амь бөхтэй оршсоор...

Тиймдээ ч өнөөгийн нийгэм амь тариа шахуулах хэмжээнд тултлаа сэхээнд оржээ гэж дүгнэмээр ч юм шиг.

Эс бөгөөс залуу үеийнхэн маань өөрийгөө дайчилж, өөрийгөө ялан дийлж, өөрийгөө хайрлахыг хичээгээд ч нийгмийн тогтолцоо нь гажуудалтай, үгүй бол суралцах, ажиллах нөөц боломж, орчин нь бүрдэхгүй байна уу. Хотын түгжрэлээс залхаж өөрийгөө хөгжүүлэх алхмыг хойш тавиад байна уу гэсэн асуулт урган гарч ирэв.

Тиймээс л эл асуултын хариултыг олохоор цахим орчноор зочилж, судалгаа хийж үзлээ.

-Дасгал хөдөлгөөн хийе гэвэл, нэг байтугай гарын арван хуруунд багтахааргүй фитнес заал өглөө бүр 06.00 цагаас эхлэн хичээллэдэг юм байна. Браво. Залуус гэлтгүй ахмадууд ч эрүүл амьдралын хэв маягийг дээдэлдэг болж.

-Хэрвээ өглөөний цагийг ашиглаж, бусадтай туршлага солилцонгоо ном уншъя гэвэл уншлагын хэд хэдэн клуб байна. Ваав. Мэдлэгээ тэлж, бусдад өөрийгөө илэрхийлэх, бусдаас суралцах арга барилд идэвхтэй суралцаж байгаа юм байна.

Судалгаагаа цааш үргэлжлүүллээ. Даяарчлалын зуунд гадаад хэлгүйгээр хол явахгүй нь ойлгомжтой. Тиймээс яагаад өглөөний цагийг англи хэл сурахдаа зарцуулж болохгүй гэж. Ингээд дахиад хайлт хийлээ.

Гайхалтай гэхэд ч багадахаар. Учир нь өглөө бүр 05.00-07.00 цагийн хооронд онлайн шууд дамжуулалтаар хичээл заадаг “IELTS INSTITUTE” 5 жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулаад эхэлж. Төгсөгчдийн тоо 3600

Гадаадын их дээд сургуульд элссэн залуус 580

Гайхалтай тоо, гайхалтай үр дүн байгаа биз.

Яг эндээс л Монгол залуус өөрийгөө ялан дийлээд эхэлж. Тэд өөрсдийгөө хайрлаж чаддаг болж. Тиймдээ ч өглөөний цагийг англи хэл сурахад зарцуулах замаар дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахаар зорьж байна. Тэр зорилт, зорилгод нь “IELTS INSTITUTE” хөтөч болж байна гэдэг дүгнэлт сэтгүүлч надад төрөв. Тиймээс л тус сургуулийн багш Ж.Жаргалантай уулзаж яагаад өглөөний анги нээх болсон шалтгааныг тодруулсан юм.

Тэрбээр энэ талаараа “Эрт унтаж, өглөө эрт сэрэх үед аливаа хүний оюун санаа, юм ойлгох чадвар нь хамгийн дээд цэгтээ хүрч чаддаг гэсэн судалгаа байдаг. Үүгээр ч дуусахгүй эрт унтаж амрах нь эрүүл мэндэд маш эерэг нөлөө үзүүлдэг. Нэг үгээр хэлбэл, оюуны ажлыг, тархи толгой сийрэг үед, хэн нэгэн танд саад болохооргүй цагт, тухайн орчинд хийснээр өөртөө оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Өрсөлдөгчдөө унтаж байх хойгуур нь амжилтаа ахиул гэдэг дээ. Ерөөсөө энэ юм.

Хэрвээ та англи хэл тэр дундаа мэргэжлийн англи хэлийг эзэмшиж чадвал англиар ярьдаг аль ч улсад дунджаас дээш түвшний ажил хөдөлмөр эрхэлж, сурч боловсрох замаар мэдлэгээ тэлэх боломжтой.

Академик IELTS нь бодит амьдралаас сэдэвчилсэн шалгалт ба таныг шалгадаг асуултынх нь төрөл бүр нь тодорхой нэг хэлний ур чадварыг хөгжүүлэхэд тань чиглэж бүтээгдсэн байдаг. Мөн асуултад хариулах техник нь хүртэл бидний өөрсдөө ч анзааралгүйгээр Монгол хэл дээрээ өдөр тутамдаа ашигладаг чадварууд байдаг. Багшийн үүрэг бол унаган хэл дээр ашиглагддаг хэлний чадваруудыг суралцагчдад таниулж хоёрдогч хэл болох Англи хэл дээр нь хэрэглүүлж сургах юм. Шалгалтад бэлдэх явцдаа сурагчид харилцааны үндсэн дөрвөн ур чадвар болох Сонсох, Унших, Ярих, Бичих чадварт цэгцтэй системтэй суралцдаг. Хэрэв шалгалтын нийт оноог 100 хувь гэж авч үзвэл, хэлний ур чадвар 50 хувь, шалгалт өгөх стратеги 50 хувь эзэлдэг. Шалгалт өгнө гэдэг нь цагтай уралдана гэсэн үг. Нэг ёсондоо цагийн зөв менежмент буюу зөв хариултыг хамгийн богино хугацаанд олох, цаг хэмнэх шалгалтын арга барилд бас суралцана. Энэ утгаараа IELTS-д бэлтгэх өглөөний анги нь таныг зөвхөн “Англи хэлний төвшин тогтоох шалгалтад” бэлдэж буй хэрэг биш. Харин хэлний бүх чадваруудыг бүрэн эзэмшүүлж, аль улсад очоод “бодит амьдрал дээрх англи хэлтэй” нүүр тулгарахад тань таныг бэлтгэх хамгийн том хөшүүрэг болно” гэлээ.

Технологийн хөгжлийг дагаад мэдээллийн асар хурдтай эргүүлэгт аливаа мэдээллийг сайтар нягталж байж, итгэх эсэхээ шийддэг соёлд монголчууд бид суралцах цаг нь ирээд буй. Тиймээс мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “IELTS INSTITUTE” сургалтын төвийн төгсөгч Н.Болорхүүтэй ярилцсанаа хүргэе.

Н.БОЛОРХҮҮ: ЭРТЭЧ АМЬДРАЛЫГ АМЖИЛТ ДАГАДАГ ГЭДГИЙГ “IELTS INSTITUTE” НАДАД ОЙЛГУУЛСАН

-Сайн байна уу. Юун түрүүнд та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Н.Болорхүү гэдэг. Timely.mn цаг бүртгэлийн ухаалаг платформ чиглэлийн компанид Гүйцэтгэх захирлаар ажилладаг.

-Та “IELTS INSTITUTE”-ийн өглөөний ангид дөрвөн сарын хугацаанд суралцаж төгссөн. Уг нь өдөр эсвэл оройн цагаар ажлын цаг, заваа зохицуулаад сурах боломжтой сургалтын төв олон бий. Гэтэл та яагаад заавал өглөөний 05.00 цагийн ангийг сонгосон юм бэ?

-Өдөр эсвэл оройн цагаар хичээллэдэг сургалтын төв олон бий. Гэхдээ өглөө эрт үүрээр сурах боломжтой нь бараг ганцхан “IELTS INSTITUTE” байсан. Бусад сургалтын төвүүдэд өглөөний анги гэж байдаг ч үдийн өмнөх цаг нь хамгийн эртдээ 09.00-11.00 цагийн хооронд байдаг. Ингэхээр өдрийн ангиас ялгарахгүй байгаа биз дээ. Миний хувьд өөрийн хувийн бизнестэй учир цаг зав тун бага байдаг. Тиймээс ажил эхлэхээс өмнө буюу 05.00-07.00 цаг хүртэлх сургалтад суухаар шийдсэн.

-Өглөө бүр 05.00-07.00 цагийг англи хэл сурахад зарцуулснаар таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Маш олон өөрчлөлт гарсан. Өөрчлөлт ерөөсөө эхний өдрөөс л мэдрэгдэж эхэлсэн. Өглөө эрт босох учир эрт унтах ёстой болсон. Эрт унтаж амрах үед хүний бие маш амарч тэр хэрээрээ эрч хүч, энергитэй болдог юм билээ. Энэ нь зөвхөн сургалт гэхгүй эрүүл мэнд, хувийн зохин байгуулалт гэх мэт олон асуудалд эергээр нөлөөлсөн.

-Сургалтын хөтөлбөр, арга барил танд хэр таалагдсан бэ. Магадгүй танд хэтийн амьдралдаа дадал туршлага болгох ёстой гэсэн зарим өгөгдлийг олж харсан зүйл байвал хуваалцахгүй юу?

-“IELTS INSTITUTE” төвийн сургалтын арга барил маш сайн байсан. Өглөөний хичээл нь хадгалагдаад явдаг учир дараа нь нөхөж үзэх боломжтой. Дээр нь онлайн учир хаанаас ч хамрагдана. Энэ их утаатай, авто замын түгжрэлтэй үед заавал цаг, зав үрж очих шаардлагагүй. Дараагийн нэг том давуу тал нь гэр бүлийнхнийгээ унтаж байхад өглөө нь хичээлээ хийчхээд орой үр хүүхдүүдээ цаг гаргах боломжтой байсан нь маш их таалагдсан. Өглөөний цагийг англи хэл сурахад зарцуулдаг болсноос хойш гэр бүлийн харилцаанд ч эерэг уур амьсгал бүрдсэн.

-Магадгүй үр хүүхдээ эрт босгож сургах ёстой юм байна гэсэн бодол төрсөн үү?

-Ийм бодол хамгийн түрүүнд төрсөн. Гаднын улсын залуусыг харахад өглөө бүр эртлэн босдог юм байна лээ. Номын сангууд нь 05.00 цаг гэхэд дүүрдэг гэхэд суралцах идэвх ямар хэмжээнд байгааг харах байх. Тиймээс эртэч амьдралыг амжилт дагадаг шүү гэж хэлмээр байна.

-Хүн бүр гадаад хэл сурах юм сан гэж боддог, хүсдэг. Гэвч цаг зав гарахгүй байна гэх зэргээр бэрхшээлээ давж чаддаггүй. Ийм бэрхшээлтэй нүүр тулсан залууст та юу гэж зөвлөх вэ?

-Цаг завгүй гэж яривал бүгд л завгүй байгаа. Боломжийг хүлээх биш боломжийг бүтээх. Бэрхшээлээс зугтах биш угтаж авах хэрэгтэй. Хүн өөрийн чадахгүй мэдэхгүйгээ мэдэхийн төлөө явж чаддаг байхад өсөлт, хөгжлийн зам үргэлж нээгддэг. Тиймээс өөрийгөө ялан дийл. Амьдралын хэмнэлээ өөрчил. Дэлхийн улс орны залуус өглөө бүрийг сурч боловсроход зарцуулж байхад чи яагаад чадахгүй гэж. XI зуунд хэл бол боловсрол гэхээсээ илүү хэрэглээ болсон. Тиймээс гадаад хэлээ сайжруулаарай. “IELTS INSTITUTE” сургалтын төвийн өглөөний ангид яваад үз. Чиний амьдралд нэг байтугай нэлээд олон өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна.

IELTS оноог IELTS институтээс...

Хаяг: УЛААНБААТАР ИХ ДЭЛГҮҮРИЙН ХОЙНО PEACE TOWER 12 ДАВХАР 1207 ТООТ

Утас: 86954959, 86994959, 77004959

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15