Өнгөрсөн оны 4-р улиралд АНУ-ын эдийн засаг 2.9 хувиар өсчээ
2023, 1 сарын 27. 1:290

АНУ-ын Худалдааны яамны зүгээс мэдэгдсэнээр өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) жилийн 2.9 хувийн өсөлттэй байгааг зарлалаа.

Энэ нь Wall Street Journal сониноос гаргасан шинжээчдийн таамаглал буюу 2.8 хувиас бага зэрэг өндөр байгаа юм.

АНУ-ын эдийн засаг өнгөрсөн оны эхний болон хоёрдугаар улиралд сөрөг өсөлт үзүүлсэн явдлыг нэгэнтээ ардаа орхиж, өнгөрөгч 3, 4 улирал дараалан эерэг өсөлттэй гараад байна.

Түүнчлэн 2022 оны ДНБ-ий хэмжээг өмнөх онтой харьцуулахад 2.1 хувиар өссөн гэж Худалдааны яам мэдэгдэв.

АНУ нь эдийн засгийн өсөлтийн хурдыг урьдчилсан, явцын, эцсийн гэж үе шаттайгаар зарладаг билээ. Тэгвэл энэхүү таамаг маань урьдчилсан байдлаар гарсан хэмжээ учир ирээдүйд өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02