Гадаадад суугаа Монголчууд төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой
1 сарын 27. 10:250

Иргэд 2020 оноос төрийн үйлчилгээг цаг алдалгүй авч эхэлснээр үнэт цаг зав болон мөнгөө хэмнэх олон давуу байдлууд дагаад бий болсон. Харин эдгээр төрийн үйлчилгээг цахимаар авахын тулд “ДАН” системд иргэн өөрийгөө таниулан баталгаажуулах шаардлагатай байдаг.

Гадаад улсад оршин суугаа иргэдийн хувьд өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаар эсвэл интернэт банк эрх байхгүй тохиолдолд И-Монгол системд нэвтрэхэд хүндрэлтэй байсан.

LIME аппликэйшн технологийн дэвшилтэт шийдлээр зайнаас дугаар олгох боломжтой болжээ.

“ДАН” систем гэж юу вэ?

Танилт нэвтрэлтийн “ДАН” систем нь цахим орчинд бүхий л төрлийн цахим үйлчилгээг авахад тухайн иргэнийг таньж баталгаажуулах боломжийг бүрдүүлэх, хувийн хэвшил болон төрийн үйлчилгээний өөр хоорондоо харилцан хамааралгүй системүүдтэй нягт уялдаатай ажиллах боломжтой платформ бүхий систем юм.

Танилт нэвтрэлтийн систем иргэнийг таньж баталгаажуулах хэлбэр:

  • Тоон гарын үсэг ашиглан нэвтрэх
  • Өөрийн нэр дээрх гар утасны дугаараар нэг удаагийн нууц үг ашиглан нэвтрэх

Мөн иргэн та “Иргэний е-Танхим”-д санал өгөх боломжтой.

Төрийн бодлого, шийдвэр оновчтой мэргэн байхын үндэс нь иргэн таны санал. Гадаад улсад оршин суугаа Монгол иргэн та ч өөрийн дуу хоолойг цахим хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт хүргэх боломжтой байна.

Үүний тулд, санал хүлээн авах, хэрэгжилт, үр дүнгийн мэдээллийн нэгдсэн веб портал-д ДАН системээр дамжуулан хандаарай.

Тоон гарын үсэг болон өөрийн нэр дээрх Монгол дугааргүй иргэд хэрхэн нэвтрэх вэ?

Гадаад улсад оршин суугаа Монгол иргэдийн хувьд тоон гарын үсгээ авах болон өөрийн нэр дээрх Монгол дугаар ашиглах боломжгүй байх тохиолдол түгээмэл.

Иргэдэд цахим үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох үүднээс холболт, хөгжүүлэлтийг хийн дэлхийн аль ч өнцгөөс өөрийн нэр дээрх LIME Монгол дугаарыг ашиглан “ДАН” системд нэвтрэх боломжтой болсон талаар “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-ны цахим хуудсанд мэдээлжээ.

Ийнхүү хилийн чандад оршин суугаа иргэд Танилт нэвтрэлтийн системд холбогдсон төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо.

Ухаалаг утас, интернэттэй л бол Дэлхийн өнцөг булан бүрээс LIME 72 нээлттэй

Та өөрийн нэр дээрх Монгол дугаараа И-Монгол систем, Голомт банк, SocialPay, Хас банк, Худалдаа хөгжлийн банк болон бусад түгээмэл ашиглагддаг аппликэйшн, үйлчилгээнүүдэд бүртгүүлэхдээ хэрэглэж болдог.

Түүнчлэн LIME аппликэйшнийг ашиглан гэр бүл, найз нөхөдтэйгөө ярих, мессежээр харилцах, Монгол дахь үйлчилгээний байгууллагуудтай холбоо барихад улам хялбар болсноос гадна 87 улсад интернэт хэрэглэх дата и-сим авах боломжтой.

Та ухаалаг утсандаа татах холбоосыг энд дарж авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Беларусийн ерөнхийлөгчийн эзэмшилд байдаг онгоцыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ
02023-3-25 23:51
Бразилийн ерөнхийлөгч асан Болсонаро энэ сарын 30-нд АНУ-аас эх орон руугаа буцна
02023-3-25 23:20
Ерөнхийлөгч Макрон 80 мянган ам.долларын тансаг цагаа шууд нэвтрүүлгийн үеэр нуусан уу?
02023-3-25 22:37
2025 оноос Чикагогийн нисэх онгоцны буудал болон хотын төвийн хооронд агаарын такси үйлчилж эхэлнэ
02023-3-25 21:02
Silicon Valley банк дампуурснаас хойш америкчууд жижиг, дунд банкнуудаас 550 тэрбум ам.долларыг эргүүлэн татжээ
02023-3-25 14:42
Хятад улс маргаашнаас дотоодын болон олон улсын нислэгийн тоог эрс нэмэгдүүлнэ
02023-3-25 12:44
Форд компани цахилгаан автомашины салбарын алдагдалаа 3 тэрбум ам.долларт хүрэх таамаг дэвшүүлжээ
02023-3-25 12:23
Хятадын эдийн засаг сэргэснээр дэлхийн газрын тосны нийт эрэлтийн 40 хувийг дангаар хэрэглэх төлөвтэй байна
02023-3-25 2:01
“Starbucks”-ийн шинэ гүйцэтгэх захирал сар бүр нэг салбартаа баристагаар ажиллах гэнэ
02023-3-24 19:00
Европын холбоо: ОХУ-д аваачсан Украин хүүхдүүдийг эх оронд нь буцаах асуудлаар ОУ-ын хурал зохион байгуулах хэрэгтэй
02023-3-24 12:09