Nike брэндийн зүгээс BAPE-ийг тэдний загварыг хуулбарласан гэж үзжээ
2023, 1 сарын 27. 19:170

Олон жилийн турш хэрэглэгчид BAPE брэндийг спорт хувцас хэрэглэлийн Nike брэндийн загварыг хуулж байна хэмээн үзэж, яагаад тэднийг шүүхэд өгөхгүй байгааг гайхсаар ирсэн билээ.

Улмаар хэдэн жилийн өмнөөс BAPE брэнд Nike-ийн AJ1, AF1, Dunk загварыг дуурайлган бүтээж, худалдаанд гаргаснаар хэрэглэгчдийн эргэлзээ улам нэмэгдсэн юм. Тэгвэл үйл явдлын хүрээнд Nike брэнд лхагва гарагт шүүхэд гомдол мэдүүлжээ.

Nike Sues Bape Over Alleged Copied Sneakers Designs Air Force 1 Air Jordan  | Complex

Шүүхэд өргөн барьсан гомдолд тэд брэндийнхээ пүүзнүүдийг BAPE брэндийн пүүзнүүдтэй харьцуулсан харьцуулалтыг хавсаргасан байна. Тодруулбал, тэд Bape Sta-Air Force 1, Bape Sta Mid-Air Force 1 Mid, Sk8 Sta-Dunk, Court Sta High-Air Jordan 1, Court Sta-Air Jordan 1 Low зэрэг пүүзнүүдийг хооронд нь харьцуулан үзүүлжээ. Мөн тэдний мэдэгдлийн дагуу бол Nike брэнд пүүзнүүдийн загварын тухай BAPE брэндтэй 2009 онд ярилцсан бөгөөд уулзалтын хүрээнд BAPE брэнд АНУ дахь үйл ажиллагаагаа хумьж, дэлгүүрүүдийнхээ үүд хаалгыг барьсан байна. Гэвч BAPE 2016 онд Bape Sta-ийн загварыг өөрчилж, 2021 онд оргинал хувилбарыг худалдаанд дахин гаргажээ. Тиймээс Nike брэнд шүүхэд гомдол гаргасан байна.


Эх сурвалж: Complex

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
3
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04