Хятадын шинэ эрчим хүчний автомашины борлуулалт 8 дахь жилдээ дэлхийд тэргүүллээ
2023, 1 сарын 29. 0:540

Хятад улс шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалтаараа (цахилгаан хөдөлгүүртэй автомашин, гибрид машин, устөрөгчийн машин) 8 дахь жилдээ дэлхийд тэргүүлжээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 28-ны өдөр мэдээлснээр, өнгөрсөн онд тус улсын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл 7 сая 58 мянгад хүрсэн бол борлуулалт 6 сая 887 мянга болсон байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 96.9 хувиар болон 93.4 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм. Ингэснээр тус улсын автомашины зах зээлд шинэ эрчим хүчний автомашины эзлэх хувь 12.1 пунктээр нэмэгдэж, 25.6 хувьд хүрсэн байна. Энэ нь дэлхийн борлуулалтын 60 орчим хувийг эзэлж буй хэрэг юм.

Түүнчлэн цэвэр цахилгаан автомашины (EV) борлуулалт 5 сая 365 мянгад хүрч, өмнөх онтой харьцуулахад 81.6 хувиар өсчээ. Ингэснээр бүх шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн 78 хувийг цахилгаан автомашин эзэлж байна гэсэн үг юм. Харин гибрид автомашин 1 сая 518 мянган ширхэг зарагдсан нь өмнөх оныхоос 150 хувиар өссөн үзүүлэлт болоод тогтохгүй ихэнх нь Хятадын дотоодын брэндүүд байгаа нь анхаарал татаж байна. Дотоодын шинэ эрчим хүчний автомашины борлуулалтын эзлэх хувь 79.9 хувьд хүрсэн нь өмнөх оноос 5.4 хувиар өссөн үзүүлэлт болов. Экспортын хувьд ч мөн өмнөх оноос 120 хувиар өсч, 679 мянгад хүрчээ. Шинэ эрчим хүчний автомашин үйлдвэрлэгч дэлхийн шилдэг 10 компанийн 3 нь Хятадын компани байгаа бол цахилгаан автомашины батарей үйлдвэрлэгч шилдэг 10 компанийн 6 нь мөн тус улсынх байгаа юм.

Энэ мэтчилэн автомашины зах зээлд гарч буй томоохон чиг хандлагыг харгалзан тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам өнгөрсөн онд Хятад даяар 2 сая 590 мянган цахилгаан автомашин цэнэглэх цэгийг нэмж байгуулсан байна. Ингэснээр цахилгаан автомашин цэнэглэх цэгийн тоо 5.21 саяд хүрээд байгаа бол 675 батарей солих төв шинээр байгуулагдан нийт 1973-д хүрчээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41