Италийн эрчим хүчний Eni компани байгалийн хийн олборлолтын хүрээнд Ливи улстай 8 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ
2023, 1 сарын 30. 18:290

Италийн эрчим хүчний Eni компани байгалийн хийн олборлолтын хүрээнд Ливийн Үндэсний Газрын тосны Корпорацтай 8 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ.

Гэрээг тэд өнгөрөгч бямба гарагт байгуулсан бөгөөд гэрээг тэд Ливийн нийслэл Триполид үзэглэсэн байна.

Үйл явдлын хүрээнд Италийн ерөнхий сайд Жиоржиа Мелони Ливи улсад айлчилжээ.

Тийнхүү гэрээ 2026 оноос хэрэгжиж эхлэх бөгөөд Ливиэс Итали руу өдөрт 21 сая шоо метр байгалийн хий нийлүүлэх гэнэ.

Харин ерөнхий сайдын айлчлалын хүрээнд тэд байгалийн хийн олборлолт, нийлүүлэлтийн гэрээг байгуулаад зогсохгүй Газар дундын тэнгисийн бүс нутгаас Европ тивийг чиглэх цагаачлалын асуудлаар санал бодлоо солилцжээ.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02