
МҮХАҮТ, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа ЭСЯ, Кувейт, Катар улсуудын Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд хамтран Монгол - Катар, Монгол - Кувейт бизнес форумуудыг 2023 оны 03 дугаар сарын 5-аас 11-ний өдрүүдэд Доха, Кувейт хотуудад зохион байгуулна.
Энэ удаагийн бизнес форумыг:
- Халал аргаар бэлтгэсэн мах,
- Ноос ноолуур,
- Хуш модны самрын экспорт,
- Аялал жуулчлал сэдвийн хүрээнд зохион байгуулна.
Дээрх арга хэмжээнүүдэд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг 2023 оны 2 дугаар сарын 8 хүртэл бүртгэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газраас авна уу?
Утас: 99043129 / 77277070-6. имэйл: gerelsaikhan@mongolchamber.mn
Товч хөтөлбөр:
- 3 сарын 5 - УБ - Истанбул - Доха нислэг (Туркиш эйр, Катар эйр)
- 3 сарын 6 - Монгол - Катар бизнес форум. Монголын компаниудын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн
- 3 сарын 7 - Доха - Кувейт нислэг (Катар эйр)
- 3 сарын 8 - Монголын өдрүүд - Кувейт хот (Соёл урлагийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн)
- 3 сарын 9 - Монгол - Кувейт бизнес форум. Монголын компаниудын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн
- 3 сарын 10 - Кувейт - Доха нислэг (Катар эйр)
- 3 сарын 11 - Доха - Истанбул - УБ нислэг (Туркиш эйр, Катар эйр)