ТӨРИЙН БАНК “ХҮНДЭТГЭЛИЙН АЯН-2023” -АА ЗАРЛАЖ БАЙНА
1 сарын 31. 15:270

Монгол Улсын өнцөг булан бүрт 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банкны цогц үйлчилгээг үзүүлдэг Төрийн банк нь 10 дах жилдээ нийт ахмад харилцагчиддаа зориулан “Хүндэтгэлийн аян”-аа зарлаж байна. Энэ удаагийн “Хүндэтгэлийн аян”-р Төрийн банкны хамгийн өндөр настай 93 ахмад харилцагчиддаа хүндэтгэл үзүүлж сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн гарын бэлэг гардуулна. Мөн 2023 оны 01-р сарын 18-ны өдрөөс эхлэн 02-р сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд Төрийн банканд шинээр хадгаламж нээлгэсэн, хадгаламжиндаа орлого нэмсэн, шинээр тэтгэвэрийн данс болон карт нээлгэсэн мөн тэтгэвэрийн зээл авсан ахмадуудын дунд урамшуулалт аян зарлаж нийт 37 харилцагч ахмадуудаа урамшуулахаар болжээ.

 

Аяны урамшуулалд:

* 31 харилцагчийг “Эрүүл иргэн” хадгаламжийн алтан багцыг 100,000 төгрөгөөр нээлгэх эрх

* Гурван харилцагчийг “Эрүүл иргэн” хадгаламжийн 400,000 төгрөгийн багцтай оношилгоонд хамрагдах эрх

* Гурван харилцагчийг 1,000,000 төгрөгийн хадгаламжийн эрхээр тус тус урамшуулна.

“Хүндэтгэлийн аян-2023” аяны урамшууллын эздийг 2023 оны 02-р сарын 19-ний өдөр Төрийн банкны State Bank of Mongolia (Төрийн банк) фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

Эрхэм харилцагч Та бүхэн XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилдээ Эвийг хичээж, сайныг бэлгэдэн, сайхан шинэлээрэй!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Беларусийн ерөнхийлөгчийн эзэмшилд байдаг онгоцыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ
02023-3-25 23:51
Бразилийн ерөнхийлөгч асан Болсонаро энэ сарын 30-нд АНУ-аас эх орон руугаа буцна
02023-3-25 23:20
Ерөнхийлөгч Макрон 80 мянган ам.долларын тансаг цагаа шууд нэвтрүүлгийн үеэр нуусан уу?
02023-3-25 22:37
2025 оноос Чикагогийн нисэх онгоцны буудал болон хотын төвийн хооронд агаарын такси үйлчилж эхэлнэ
02023-3-25 21:02
Silicon Valley банк дампуурснаас хойш америкчууд жижиг, дунд банкнуудаас 550 тэрбум ам.долларыг эргүүлэн татжээ
02023-3-25 14:42
Хятад улс маргаашнаас дотоодын болон олон улсын нислэгийн тоог эрс нэмэгдүүлнэ
02023-3-25 12:44
Форд компани цахилгаан автомашины салбарын алдагдалаа 3 тэрбум ам.долларт хүрэх таамаг дэвшүүлжээ
02023-3-25 12:23
Хятадын эдийн засаг сэргэснээр дэлхийн газрын тосны нийт эрэлтийн 40 хувийг дангаар хэрэглэх төлөвтэй байна
02023-3-25 2:01
“Starbucks”-ийн шинэ гүйцэтгэх захирал сар бүр нэг салбартаа баристагаар ажиллах гэнэ
02023-3-24 19:00
Европын холбоо: ОХУ-д аваачсан Украин хүүхдүүдийг эх оронд нь буцаах асуудлаар ОУ-ын хурал зохион байгуулах хэрэгтэй
02023-3-24 12:09