Адам Левинийн эхнэр Бехати Принслоо амаржиж, хосууд гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа
2023, 1 сарын 31. 18:410

Викториа’с Секретийн загвар өмсөгч асан Бехати Принслоо амаржиж, гурав дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Улмаар Адам Левинийн гэр бүл ам бүл тавуулаа болсон байна.

Хосуудын хувьд саяхан мэндэлсэн шинэ гишүүнээс гадна Дасти Рөүз, Жио Грэйс гэх хоёр охинтой юм. Тэдний том охин Дасти өдгөө 6 настай бол дүү Жио нь 4 настай билээ.

Дуучин Адам Левин, загвар өмсөгч Бехати Принслоо нар нь 2014 онд гэр бүл болсон бөгөөд хамтран амьдраад 8 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа юм. Тэдний харилцаа өнгөрөгч оны есдүгээр сард ихээхэн ээдрээтэй болсон ч хосууд хамтдаа даван гарахаар шийдсэн байна.

Тодруулбал, өнгөрөгч онд дуучин Адам Левинийг эхнэрээ хуурсан гэх яриа ихээхэн газар авсан бөгөөд Самнер Стро гэх Инстаграм модель ч Адам Левинтэй жилийн хугацаанд харилцаатай байсан гэж мэдэгдэх болсон юм. Харин үйл явдлын хүрээнд дуучин Левин бүх л хариуцлагыг хүлээхээ мэдэгдэж, тулгарсан асуудлыг даван туулах болно хэмээж байжээ.


Эх сурвалж: ENews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
1
2
3
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04