Евро бүсийн инфляц өнгөрсөн сард 8.5 хувьд хүрснээр гурав дахь сардаа дараалан саарчээ
2023, 2 сарын 2. 0:570

Еврог ашигладаг 20 орон буюу Евро бүсийн хэрэглээний үнийн өсөлт гурав дахь сардаа дараалан саарсан үзүүлэлттэй гарчээ.

Европын холбооны статистикийн агентлаг Евростатын орон нутгийн цагаар 1-ний өдөр мэдээлснээр Евро бүсийн өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрөгч 1-р сард жилийн өмнөхтэй харьцуулахад 8.5 хувиар өссөн гэж мэдэгдэв. Энэ нь зах зээлийн таамаглаж байсан 8.9-9 хувийн өсөлтөөс хамаагүй доогуур байгааг France Press болон Bloomberg News агентлагууд онцолжээ.

Евро бүсийн хэрэглээний үнэ өнгөрсөн оны аравдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.6 хувиар нэмэгдэн оргилдоо хүрч байсан билээ. Үүнээс хойш өсөлтийн хурд гурван сар дараалан саараад байгаа ба арваннэгдүгээр сард 10,1 хувь, арванхоёрдугаар сард 9,2 хувь, энэ оны нэгдүгээр сард 8,5 хувьд хүрсэн байна.

Эрчим хүчний үнэ жилийн өмнөхөөс 17.2 хувиар өссөн ч өмнөх сарын өсөлттэй (25.7%) харьцуулахад харьцангуй тогтворжоод байгаа юм.

Европын төв банкны ашигладаг индикатор дээр үндэслэн нэгдүгээр сарын инфляцын түвшинг тооцоолон харвал Люксембург, Испани хоёр евро бүсийн 20 орноос 5.8 хувь буюу хамгийн бага инфляцитай байсан аж. Харин Франц, Итали 7.0 хувь болон 10.9 хувьтай байгаа бол энэ жилээс евро бүсэд нэгдсэн Хорват улс 12.5 хувийн инфляцтай байв.

Евростатын онцолж буйгаар техникийн шалтгааны улмаас Европын хамгийн том эдийн засагтай орон болох Герман улсын статистик мэдээг үүнд хамруулж чадаагүй байна.

Хэдийгээр Евро бүсийн инфляцын хурд зогсолтгүй саарч байгаа ч Европын Төв банкны зүгээс одоохондоо бодлогын хүүгээ өсгөсөөр байх төлөвтэй байгаа юм. Энэ сарын 2-ны өдөр болох шинэ оны анхны мөнгөний бодлогын хурлаар тус банк бодлогын хүүгээ 0.5 хувиар нэмж өсгөх болов уу хэмээн зах зээл таамагласан байна.

Тус банкны ерөнхийлөгч Кристин Лагард өнгөрсөн сард мэдэгдэхдээ “Европын төв банкны зүгээс инфляцыг 2 хувиас хэтрүүлэхгүй байх тал дээр цаашид зорьж ажиллах болно” хэмээн ирээдүйд бодлогын хүүгээ өсгөх болно гэдгээ мэдрүүлээд авчээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15