General Motors: Цахилгаан тээврийн хэрэгслийн үнийг бууруулахын оронд литийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулна
2023, 2 сарын 2. 11:350

Автомашин үйлдвэрлэгч АНУ-ын General Motors (GM) компани цахилгаан автомашины үнийг бууруулахгүй гэдгээ илэрхийлжээ. Харин үүний оронд тус компани нь цахилгаан тээврийн хэрэгслийн нийлүүлэлтийн сүлжээгээ бэхжүүлэхийн тулд Lithium Americas компанид 650 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн байна.

Reuters агентлагийн мэдээлснээр, GM компанийн гүйцэтгэх захирал Мэри Барра орон нутгийн цагаар 31-ний өдөр салбарын нэгэн арга хэмжээний үеэр "Цахилгаан тээврийн хэрэгслийн шинэ загварын эрэлт хэрэгцээ маш их байгаагийн дээр үнийн хувьд ч тун тохиромжтой хэмжээнд байгаа гэж бодож байна" хэмээн онцолж цахилгаан автомашины үнийг бууруулах талаарх асуултыг үгүйсгэж буйгаа илэрхийлэв.

Теsla компанийн хувьд борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд хэдхэн хоногийн өмнө автомашинуудынхаа үнийг бууруулсан бол Форд өмнөх өдөр нь цахилгаан автомашиныхаа үнийг бууруулахаа мэдэгдсэнээр автомашин үйлдвэрлэгчдийн дунд үнийн өрсөлдөөн эрчимжээд байгаа билээ.

Харин GM компани нь үнээ бууруулахын оронд Канадын лити олборлогч Lithium Americas компанид 650 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаагаа зарлав. Энэ нь тус компанийн батарейны гол түүхий эдэд оруулж буй түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалт болж буй аж.

Энэхүү хөрөнгө оруулалтын ачаар Lithium Americas үйлдвэрлэлээ өргөжүүлсэн тохиолдолд GM компани нь жилд 1 сая цахилгаан автомашин үйлдвэрлэхэд шаардагдах литийг хангалттай хэмжээнд авч чадах юм. Гүйцэтгэх захирал Барра “Хойд Америкийн Чөлөөт Худалдааны Хэлэлцээрт хамрагдсан орнуудын компаниудаас цахилгаан тээврийн хэрэгслийн гол эд анги, түүхий эдийг шууд худалдан авснаар бид нийлүүлэлтийн сүлжээгээ бэхжүүлээд зогсохгүй зардлаа удирдаж, ажлын байр шинээр бий болгож чадна” гэж тайлбарлав.

Тэрээр үргэлжлүүлэн Хойд Америк дахь цахилгаан автомашины үйлдвэрлэл өнгөрсөн жилээс энэ оны эхний хагас хүртэл 400 мянгад хүрнэ хэмээн мэдэгдэв. Гэвч АНУ-д батарейны үйлдвэр нэмж байгуулах талаар огт дурдаагүй байна.

GM компанийн зүгээс мөн өдөр цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт өндөр байгаагаа батлах мэдээллийг олон нийтэд хүргэв. Тодруулбал өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд тус компанийн борлуулалт 43.11 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 28 хувиар өссөн үзүүлэлт болсон ба энэ нь зах зээлийн судалгааны Refinitiv фирмийн таамаглалаас (40.65 тэрбум ам.доллар) өндөр байжээ. Цэвэр орлого нь 2 тэрбум ам.долларт хүрсэн нь жилийн өмнөхтэй харьцуулахад 15 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45