“Тэнгэр Капитал” үнэт цаасны компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдлөө
2 сарын 2. 14:430

Монгол Улсын ууган үнэт цаасны компаниудын нэг “Тэнгэр Капитал” ХХК-ийн хувь нийлүүлэгчийн бүтцэд өөрчлөлт орж, компанийн эзэмшил “Юнити Капитал” ХХК болон Юнити ассет менежмент, хөрөнгө оруулалтын удирдлагын компаниудыг үүсгэн байгуулагч Ш.Алтанбаганад шилжлээ.

Ш.Алтанбагана нь 1996 оноос 2012 он хүртэл Монгол Улсын тэргүүлэх групп компаниудын гүйцэтгэх удирдлагыг амжилттай гардан хэрэгжүүлж байснаас гадна менежмент, стратегийн зөвлөх үйлчилгээний салбарт мэргэжлийн үнэ цэнийг үүсгэж чадсан удирдагч юм. 2013 оноос гарааны бизнест идэвхтэй хөрөнгө оруулж эхэлсэн бөгөөд хөрөнгө оруулсан бизнесүүдийн ТУЗ, удирдлагын багийг манлайлан үр бүтээлтэй ажиллаж байна.

Тэрбээр мэргэжлийн хөрөнгө оруулагч, групп компаниудыг стратегийн түвшинд амжилттай удирдсан туршлага, мэдлэг дээрээ үндэслэн Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлөө авсны үндсэн дээр хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшиж ажиллах “Юнити Капитал” болон хөрөнгө оруулалтын удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Юнити Ассет Менежмент” хөрөнгө оруулалтын санг 2020 онд түншүүдтэйгээ хамтран байгуулж удирдаж байна.

Монгол Улс эдийн засгийн реформ амжилттай хийхийн тулд гадаад болон дотоодын хувийн хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн татах, энэ салбарт тууштай бөгөөд ёс зүйтэй ажиллах мэргэжлийн хөрөнгө оруулалтын баг чухал ач холбогдолтой юм. Энэхүү алсын хараа, бизнесийн итгэл үнэмшлийн хүрээнд салбартаа ажилласан туршлага, нэр хүнд, хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, үйл ажиллагааны тогтвортой байдал, салбарын өсөх ирээдүй зэргийг харгалзан “Тэнгэр Капитал” ХХК-д хөрөнгө оруулалт хийжээ. Энэ хамт олон аж ахуйн нэгжүүдийг гадаад болон дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай холбох, харилцан ашигтай бөгөөд хамгийн оновчтой санхүүгийн хэрэгслүүдийг санал болгох замаар Монголын санхүү, хөрөнгийн зах зээлд шинэ хуудас нээн ажиллах эрхэм зорилготой ажээ.

Хөрөнгө оруулагчийн зүгээс дээрх зорилгын хүрээнд “Тэнгэр капитал” -ийн одоогийн хүний нөөцийг чадавхжуулж авьяасын удирдлагыг хэрэгжүүлэх, институшионал хөрөнгө оруулагчидтай түншлэх, хөрөнгө оруулалтын бодит боломж ба эрсдэлүүдийг судлан үнэлж, олон улсын түвшинд ажиллах мэргэжлийн бөгөөд ёс зүйтэй баг бүрдүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Энэхүү хэлцлийн тухай “Тэнгэр Санхүүгийн Нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав “Бид “Тэнгэр Капитал” ХХК-ийг компанийн мэргэжлийн удирдлага, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны арвин туршлагатай бөгөөд хөрөнгийн зах зээлийн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах чин эрмэлзэлтэй хөрөнгө оруулагчид шилжүүлж буйдаа баяртай байна. Бидний зүгээс Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төлөө “Тэнгэр Капитал” үнэт цаасны компанитай цаашид ч бүх талаар хамтран ажиллахад нээлттэй байх болно” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Беларусийн ерөнхийлөгчийн эзэмшилд байдаг онгоцыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ
02023-3-25 23:51
Бразилийн ерөнхийлөгч асан Болсонаро энэ сарын 30-нд АНУ-аас эх орон руугаа буцна
02023-3-25 23:20
Ерөнхийлөгч Макрон 80 мянган ам.долларын тансаг цагаа шууд нэвтрүүлгийн үеэр нуусан уу?
02023-3-25 22:37
2025 оноос Чикагогийн нисэх онгоцны буудал болон хотын төвийн хооронд агаарын такси үйлчилж эхэлнэ
02023-3-25 21:02
Silicon Valley банк дампуурснаас хойш америкчууд жижиг, дунд банкнуудаас 550 тэрбум ам.долларыг эргүүлэн татжээ
02023-3-25 14:42
Хятад улс маргаашнаас дотоодын болон олон улсын нислэгийн тоог эрс нэмэгдүүлнэ
02023-3-25 12:44
Форд компани цахилгаан автомашины салбарын алдагдалаа 3 тэрбум ам.долларт хүрэх таамаг дэвшүүлжээ
02023-3-25 12:23
Хятадын эдийн засаг сэргэснээр дэлхийн газрын тосны нийт эрэлтийн 40 хувийг дангаар хэрэглэх төлөвтэй байна
02023-3-25 2:01
“Starbucks”-ийн шинэ гүйцэтгэх захирал сар бүр нэг салбартаа баристагаар ажиллах гэнэ
02023-3-24 19:00
Европын холбоо: ОХУ-д аваачсан Украин хүүхдүүдийг эх оронд нь буцаах асуудлаар ОУ-ын хурал зохион байгуулах хэрэгтэй
02023-3-24 12:09