АНУ: Газрын тосны үнэ өндөр байгаатай холбогдуулан Аляскийн газрын тосны өрөмдлөгийн төслийг баталлаа
2023, 2 сарын 2. 15:450

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Украины дайны уршгаар газрын тосны үнэ төдийлөн буурахгүй байгаатай холбогдуулан Аляскийн газрын тосны өрөмдлөгийн төслийг батлахаар шийджээ.

Associated Press агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Газар зохион байгуулалтын товчоо орон нутгийн цагаар 1-ний өдөр газрын тосны ConocoPhillips компанийн “Willow project” нэрийн дор хэрэгжүүлэх гэж буй 8 тэрбум ам.долларын өртөгтэй өрөмдлөгийн төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийсэн болохыг мэдэгдсэн байна.

Газар зохион байгуулалтын товчооны зүгээс энэхүү үнэлгээгээр анх төлөвлөж байсан өрөмдлөгийн байгууламжийн тоог таваас гурав хүртэл бууруулахыг зөвлөжээ. Уг төсөл хэрэгжиж эхэлвэл өдөрт 160,000 баррель газрын тос олборлох боломжтой болох бөгөөд энэ нь АНУ-ын одоогийн олборлолтын 13 хувьтай тэнцэх юм.

Уг төслийг Дональд Трампын хуучин засаглалын үед баталж байсан ч 2021 онд байгаль орчны үнэлгээний анхан шатны үнэлгээ алдаатай болохыг шүүх тогтоосноор төслийн үйл ажиллагааг түр зогсоогоод байсан билээ. Харин ConocoPhillips компанийн зүгээс нь “Вилло төсөл”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Энэхүү шийдвэрийн талаар шинжээчид Украинд дайн дэгдсэнээс хойш тэнгэрт хадах болсон газрын тосны үнийг хазаарлах Байдены засаг захиргааны хэрэгжүүлж буй бодлогын нэг хэсэг гэж тайлбарлажээ. Гэсэн хэдий ч энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг гол чиглэлээ болгосон Байдены засаг захиргааны бодлоготой зарим талаараа зөрчилдөж байгааг онцлон тэмдэглэв.

Financial Times сонины онцолж буйгаар ""Willow project” нь ерөнхийлөгч Байдены хувьд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хөтөлбөрийг “хойш тавихад” хүргээд тогтохгүй шатахууны үнийг бууруулахын тулд газрын тосны компаниудаас олборлолтоо нэмэгдүүлэхийг шаардсан “хоёр иртэй хутга лугаа ижил асуудал болоод байна” хэмээн дурджээ.

Харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэн тэмцэгч болон бүлгэмүүдийн хувьд Газар зохион байгуулалтын товчооны гаргасан энэхүү үнэлгээ нь тун учир дутагдалтай байгаа нь тодорхой юм. Байгалийн нөөцийг хамгаалах зөвлөлийн гүйцэтгэх захирал Маниш Баффна "Энэ төсөл бол нүүрстөрөгчийн тэсрэх бөмбөг л гэсэн үг, үүнээс татгалзах ёстой байсан” хэмээсэн бол байгаль орчныг хамгаалах өөр нэг байгууллага болох Earthjustice-ийн зүгээс ерөнхийлөгч Байденд хандан "Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд хийсэн зүйл тань дурсагдан үлдэх болно" гэж хэлээд энэ төсөл нь амьтдын нүүдэллэх хэв маягт сөргөөр нөлөөлж, амьдрах орчныг нь сүйтгэнэ” хэмээн харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57