
Пүрэв гарагт Япон улсын цагдаагийн албанаас 2022 оны хүрээнд гарсан гэмт хэргийн талаарх тоон мэдээллийг танилцуулжээ.
Тэдний танилцуулснаас үзвэл өнгөрөгч онд Япон улсад гэмт хэргийн гаралт сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаагаа өссөн байна.
Тоон мэдээллээс үзвэл 2022 онд нийт 601,389 гэмт хэрэг гарсан бөгөөд энэ нь 2021 оны гэмт хэргийн гаралттай харьцуулахад даруй 5.9 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Мөн судалгаагаар иргэдийн 67.1 хувь нь өнгөрөгч 10 жилийн хугацаанд нийтийн аюулгүй байдал буурахыг мэдэрсэн гэнэ. Үүнд өндөр нөлөө үзүүлсэн үйл явдал нь ерөнхий сайд асан Абэ Шинзогийн амь насанд хүрсэн гэмт хэрэг юм.
Эх сурвалж: Nikkei Asia