Европын холбоо: ОХУ-ын эсрэг 10 дахь багц хориг арга хэмжээг Украины дайн эхэлсэн өдрөөс авч хэрэгжүүлж эхэлнэ
2 сарын 3. 1:490

Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен орон нутгийн цагаар 2-ны өдөр хэлэхдээ, "Тун удахгүй нэг жилийн нүүрийг үзэх гэж буй энэхүү дайн эхэлсэн 2-р сарын 24 өдөр ОХУ-ын эсрэг 10 дахь багц хориг арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлэхээр зорьж байна" гэжээ.

Франс Пресс, Ройтерс агентлагийн мэдээлснээр, Урсула фон дер Ляйен Украины нийслэл Киев хотноо тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленськийн хамтаар хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ "Бид “Их 7”-гийн бүлгийн хамтаар Оросын газрын тосны бүтээгдэхүүнд үнийн дээд хязгаарыг нэмж тогтоохоор төлөвлөж байна" хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд АНУ, Европын холбоо зэрэг 27 орон ОХУ-ын дайны санхүүжилтийг хязгаарлахаас гадна олон улсын зах зээл дэх газрын тосны үнийг тогтворжуулах үүднээс “Оросын түүхий газрын тосонд үнийн дээд хязгаарыг тогтоосон ба удахгүй зөвхөн түүхий газрын тос төдийгүй газрын тосны бүхий л бүтээгдэхүүнд үнийн дээд хязгаар тогтоохоор зорьж байгаа аж.

Тэрээр үргэлжлүүлэн "Одоогоор авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ нь Оросын эдийн засгийг сүйтгэж, өмнөх үе рүүгээ буцахаас аргагүй нөхцөлд хүргэж буй нь хөдлөшгүй үнэн” гээд зөвхөн түүхий газрын тосонд тавьсан үнийн дээд хязгаарын улмаас тус улс нь өдөр бүр 160 сая еврогийн алдагдал хүлээж байна хэмээн тайлбарласан байна.

Харин ерөнхийлөгч Зеленський “Бид хатагтай Фон дер Ляйентэй Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээний талаар ярилцсан. Одоогийн байдлаар Европын холбооны хориг арга хэмжээ бага зэрэг хойргоших хандлагатай байгааг сануулж, чангатгахыг хүссэн” хэмээжээ.

Урсула фон дер Ляйен нь орон нутгийн цагаар 3-ны өдөр ерөнхийлөгч Зеленськийтэй дээд хэмжээний уулзалт хийх төлөвлөгөөтэйгөөр өмнөх өдөр нь Киев хотноо хүрэлцэн ирээд буй нь энэ юм.

Энэхүү дээд хэмжээний уулзалтаар дээр дурдсанчлан ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээний талаар санал солилцохоос гадна Украинд үзүүлэх дэмжлэгийг өргөжүүлэх арга замын талаар хэлэлцэх төлөвтэй байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Беларусийн ерөнхийлөгчийн эзэмшилд байдаг онгоцыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ
02023-3-25 23:51
Бразилийн ерөнхийлөгч асан Болсонаро энэ сарын 30-нд АНУ-аас эх орон руугаа буцна
02023-3-25 23:20
Ерөнхийлөгч Макрон 80 мянган ам.долларын тансаг цагаа шууд нэвтрүүлгийн үеэр нуусан уу?
02023-3-25 22:37
2025 оноос Чикагогийн нисэх онгоцны буудал болон хотын төвийн хооронд агаарын такси үйлчилж эхэлнэ
02023-3-25 21:02
Silicon Valley банк дампуурснаас хойш америкчууд жижиг, дунд банкнуудаас 550 тэрбум ам.долларыг эргүүлэн татжээ
02023-3-25 14:42
Хятад улс маргаашнаас дотоодын болон олон улсын нислэгийн тоог эрс нэмэгдүүлнэ
02023-3-25 12:44
Форд компани цахилгаан автомашины салбарын алдагдалаа 3 тэрбум ам.долларт хүрэх таамаг дэвшүүлжээ
02023-3-25 12:23
Хятадын эдийн засаг сэргэснээр дэлхийн газрын тосны нийт эрэлтийн 40 хувийг дангаар хэрэглэх төлөвтэй байна
02023-3-25 2:01
“Starbucks”-ийн шинэ гүйцэтгэх захирал сар бүр нэг салбартаа баристагаар ажиллах гэнэ
02023-3-24 19:00
Европын холбоо: ОХУ-д аваачсан Украин хүүхдүүдийг эх оронд нь буцаах асуудлаар ОУ-ын хурал зохион байгуулах хэрэгтэй
02023-3-24 12:09