
БНХАУ-ын Инчуан хот дахь Porsche автомашины борлуулагч шинэ загварын автомашиныг 18,300 ам.доллароор худалдах зар нийтэлж, алдаа гаргажээ.
Porsche Panamera гэх автомашины үнийн хувьд 148,000 ам.доллароос эхэлдэг юм. Гэвч борлуулагчид тус автомашиныг ердөө 18,300 ам.доллароор худалдаалахаар зар нийтэлжээ. Улмаар зар дээрх үнийг бодит үнэ хэмээн итгэсэн хүмүүс тус автомашиныг ихээр сонирхсон байна.
Аз болоход онлайн худалдаанд тус үнээр Panamera загварын автомашин ганцхан ширхэг гарчээ.
Тийнхүү Инчуан дахь Porsche-ийн салбараас тухайн худалдан авагчтай тохиролцож, нааштай үр дүнд хүрсэн гэсэн юм. Үйл явдлын хүрээнд борлуулалтын албанаас зараа нэн даруй татан буулгасан байна.
Эх сурвалж: BBC