Украин: Оросууд Украин хүүхдүүдийг хулгайлж, садар самуун бичлэг үйлдвэрлэгчдэд зарж байна
2023, 2 сарын 4. 13:511

Оросууд Украин хүүхдүүдийг хулгайлан ОХУ-ын хилээр нэвтрүүлэн тэдгээр хүүхдүүдийг садар самуун бичлэг хийдэг этгээдүүдэд зарж байгаа талаар Франс Пресс агентлаг орон нутгийн цагаар 2-ны өдөр мэдээлэв.

Уг мэдээлэлд дурдсанаар, Украины парламентын Хүний эрхийн комиссын гишүүн Дмитрий Рубинец мөн өдөр Teлеграм хуудаснаа "Оросууд Украин хүүхдүүдийг хулгайлж, садар самуун бичлэг хийхдээ ашиглаж байгаа нь Teлеграм сувгуудаар дамжин илэрсэн" хэмээн мэдэгдсэн байна.

Тэрээр нотлох баримт болгон Украин хүүхдүүдийг хүүхдийн садар самуун бичлэгтээ ашиглах талаар ярилцаж буй хоёр Орос этгээдийн WhatsApp аппликейшн дээрх ярианы хэсгийг олон нийтэд хүргэжээ. Тэдний нэг нь “Хүүхдийг Украин дахь нэгэн цэцэрлэгээс авчирсан, хамаатан садан байхгүй. Энэ хүүхдийг ашиглан хийж болохуйц хэд хэдэн бичлэгний захиалга ирсэн” гэх мэтчилэн ярьсан аж. Орос эр тухайн хүүхдийн насыг тодорхой хэлээгүй ч “тун удахгүй сургуульдаа явах ёстой" хэмээн яриандаа дурлсан байна. Мөн тэд анх удаагаа хүүхэд авчирч байгаа хэрэг биш гэдэг нь тэдний ярианаас төвөггүй ойлгогдохоор байжээ.

Эдгээр этгээдүүд Украин хүүхдүүдийг садар самуун бичлэг үйлдвэрлэгчдэд хүлээлгэн өгснийхөө шанд 250,000 рубль авдаг хэмээн Руниветс мэдэгдэв. “Оросууд бидний үр хойч болсон хүүхдүүдийг минь хулгайлж, алж, хүч хэрэглэн хилээр гаргаж, хүчиндэж байна. Өнөөдрийн нийгэмд яаж ийм зүйл байж болох юм бэ?” хэмээн тэрээр халаглав.

Украины засгийн газрын мэдээлснээр, өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ тус улсад халдан түрэмгийлснээс хойш 13613 насанд хүрээгүй хүүхдийг Оросын хилээр авч гарсан бөгөөд үүнээс ердөө 122 нь нутагтаа эргэн ирсэн гэжээ.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
45.117.35.54
   /
2023, 2 сарын 6. 19:04

Украйн яг Америк шиг жүжиглэж сурж байна аа.

Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45