Саудын Араб: ОХУ-ын эсрэг авч буй хориг арга хэмжээ нь олон улсын түвшинд эрчим хүчний хомсдол үүсгэх аюултай
2023, 2 сарын 6. 2:020

Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдулазиз бин Салман орон нутгийн цагаар 4-ний өдөр хэлэхдээ Украинд халдан түрэмгийлсэн ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээ нь цаашид эрчим хүчний хангамж хомсдоход хүргэж болзошгүйг анхаарууллаа.

Market Watch болон Associated Press агентлагийн мэдээлснээр, Эрчим хүчний сайд Бин Салман Эр-Рияд хотноо хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ барууны орнуудын Оросын эсрэг авч хэрэгжүүлж буй худалдааны хориг арга хэмжээ нь олон улсын эрчим хүчний зах зээлд хэрхэн сөргөөр нөлөөлөх талаар санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

"Хориг арга хэмжээ болон хөрөнгө оруулалтын дутмаг байдал нь олон улсын зах зээл дэх хэрэгцээт эрчим хүчний хангамж хомсдоход хүргэж болзошгүй" хэмээн тэрээр цохон тэмдэглэсэн байна.

Үүнээс гадна Саудын Арабын зүгээс эрчим хүчний хомсдолд ороод буй Украинд шингэрүүлсэн хий нийлүүлэхээр ажиллаж байгаа тухайгаа энэ үеэр мөн онцлов. Шингэрүүлсэн хийг ихэвчлэн ахуйн зориулалтаар буюу хоол, хүнсийг дулааны боловсруулалтад оруулах, орон сууцны халаалтыг шийдэх зэрэгт хэрэглэдэг билээ.

Украины нутаг дэвсгэрт халдан түрэмгийлсэнийх нь төлөө Европын холбоо Оросын эсрэг хэд хэдэн багц хориг арга хэмжээ авч хэрэгжүүлснээр Оросын эрчим хүчний экспортын хэмжээ нэлээд буураад байгаа юм. Түүнчлэн Европын холбоогоор тогтохгүй бусад Өрнөдийн холбоотон орнууд ч ОХУ-ын Украинд өдүүлсэн дайны санхүүжилтийг таслах үүднээс хориг арга хэмжээг ээлж дараалан авсаар байгаа билээ.

Үүний зэрэгцээ өнгөрөгч 2022 онд эрчимтэй өөрчлөгдсөн дэлхийн эрчим хүчний зах зээлээс ямар сургамж авсан талаар асуухад сайд Бин Салман газрын тос олборлогч голлох орнуудаас бүрдсэн ОПЕК болон ОПЕК-ийн бус газрын тос экспортлогч томоохон орнуудыг багтаасан ОПЕК+-д бусад орнуудын итгэх итгэл эрс нэмэгдсэн явдал хэмээн онцолжээ.

ОПЕК+-ийн зүгээс өнгөрсөн жилийн сүүлээр газрын тосны зах зээлийг тогтворжуулах нэрийдлээр 2022 оны арваннэгдүгээр сараас 2023 оны эцэс хүртэл олборлолтоо өдөрт хоёр сая баррелиар буюу дэлхийн эрэлтийн хоёр хувьтай тэнцэхүйц хэмжээгээр бууруулах шийд гаргасан билээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15